Ажлын цагаар хувийн асуудлаар утсаар ярьдаггүй...

Twitter Print
2019 оны 02-р сар 10-нд 13:55 цагт
Мэдээний зураг,

Канад улсад ирсэнээс хойш их зүйл сурч байна даа. 

Би чинь анх ирчихээд юу ч мэдэхгүй хүн нөхөрлүүгээ залгаад: Хэзээ ирэх вэ? Би дэлгүүрт явж байна. Чи ажил дээрээ очоод надаа энийг канондоод ирээч гээд л ярьж өгдөг байлаа. Утсаа авахгүй бол войсмэйл үлдээчихнэ. Их мундаг.

Хэдэн сарын дараа нөхөр маань: Миний хонгор яаралтай зүйл болоогүй л бол битгий залгаж байгаарай. Чи өдөр бүр надруу залгаад байвал би яаралтай, яаралтай биш дуудлагыг чинь ялгахаа болиод яг тулгамдсан үед чиний дуудлагыг алдчихвал яана гэж билээ.

Нөхөр маань надад -911 рүү хэрхэн залгах тухай зааж өгч, тоо үсэгнээс бүрдсэн постол код гэгчийг цээжлүүлж өөрөө 911 ийн ажилтан болж би галын, хулгайн, түргэний гэх мэт дуудлага өгч сургуулилт хийж билээ. Ингээд нөхөр маань хэрэв намайг ажилтай үед ямар нэг зүйл болвол эхлээд 911 лүү залга. Дараа нь над руу залгаж байвал хугацаа алдахгүй гэв. 

Канадад танилцсан миний сайн найз Венесвуэл бүсгүй нутагтаа хүний нөөцөөр томоохон компанид ажилладаг байж.Түүний ээж нь зээ хүүг гэртээ харна. Таван жилийн өмнөх тэр өдөр өнөөх л ЯАРАЛТАЙ үгүй нь мэдэхгүй дуудлага ээжээс нь ирсэн байна. Тэгээд Жэсси ажил их байсан учраас дуудлагыг алдсан. Утсаа сонссон ч АВСАНГҮЙ...

Гэтэл түүний 8 хан настай хүү хэт халуунаас болж гэртээ ухаан алдаж тархинд нь цус харваж нас барсан байна. Харин ээж нь насандаа түргэн дуудаж үзээгүй, заалгаагүй учраас яахаа мэдэхгүй дэмий л ах дүүрүүгээ залгасаар байгаад хугацаа алдсан байдаг. Түрүү жил манай Англи хэлний сургууль дээр Жослин гэж нээх гоё офицер хүүхэн ирж хичээл заасан.

Тэр мөн л асуудал үүсвэл 911 рүү залга.Түргэн, цагдаа, галын машин дуудлага бүрт хамт очдог. Сайнт Жон хотын аль ч хэсэгт 911 2-5 минутын дотор очно гэж билээ. (Ямар ч дуудлаганд 3 машин хамт давхиж ирдэг болохоор бидний төлөх татвар өндөр байхаас өөр яахав.)

Цагдаагийн ажилтан мөн л бидэнд яаралтай болон яаралтай биш дуудлагын ялгааг ярьж өгч билээ. Канадчууд бага хүчээр их ажил хийлгэдэг. Ажлын цагаар хувийн асуудлаар утсаар ярьдаггүй, цахимаар аялдаггүй гэх мэт дүрэм журам их.

Тэгээд ч нөхрийн ард үхэл амьдралтай тэмцэлдсэн өвчтөнүүд хүлээж байдаг болохоор би залгахаа больсон доо. "Усыг нь уувал ёсын дага" гэж энэ л байх гэж бодном.

Б.Уянга @ Saint John Local FM 107.3

Канад улс 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.