Ц.Цогтбаатар мөнгө, Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ

Twitter Print
2019 оны 02-р сар 10-нд 13:42 цагт
Мэдээний зураг,

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй энэ оны анхны “Их дуулга” тэмцээн Францын Парис хотод өчигдөр эхэллээ. 97 орны 572 /эрэгтэй 336, эмэгтэй 236/ жүдоч өрсөлдөж байгаа тус тэмцээнд олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт олон тамирчин өрсөлдөж байна.

Манай улсаас эрэгтэй 13, эмэгтэй найман тамирчин Парисын “Их дуулга”-д өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр дэвжээнд гарсан тамирчдаас хоёр нь медалийн тавцанд зогслоо.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар мөнгө, 60 кг-д Д.Амартүвшин хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д М.Уранцэцэг нар шагналт тавдугаар байрт орлоо.

Уг тэмцээнд 5 тивийн 97 улсын 576 тамирчин оролцож байна. Үүүнээс эрэгтэй 336, эмэгтэй 236 жүдоч хүч үзэж байна. Харин манай улсаас 21 тамирчин хүч, ур чадвараа сорин оролцож байгаагаас найм нь эмэгтэй жүдочид юм.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд нийт 58 жүдоч барилдсанаас “А” хэсэгт Ц.Цогтбаатар Буркино Пасо, Молдав, Израйлын бөхчүүдийг ялж, наймд үлдсэн. Улмаар хэсгийн аваргын төлөө Гүржийн бөх, олимпийн аварга Лашаг вазари үнэлгээгээр, хагас шигшээд Косовогийн Акил Гжаковаг цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө барилдлаа. Манай бөх Японы бөх Хашимото Сочид ялагдаж, Парисын “Их дуулга”-ын дэд аварга болов.

Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд нийт 36 бөх барилдсанаас “С” хэсгийг тэргүүлсэн гавьяат тамирчин Г.Амартүвшин Алжир, Франц, Израйлын жүдочдыг ялж, хагас шигшээд үлдсэн юм. Тэрбээр дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт Казахстаны Е.Сметовд ялагдан хүрэл медалийн төлөөх барилдаанд Нидерландын Томикегийг ялж медалийн тавцанд зогссон юм.

Тэмцээний эхний өдөр Япон улсын баг тамирчид 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тэргүүлж эхэлсэн бол Канад /1+1+0/, Франц /1+0+2/, Молдав /1+0+0/, Гүрж  /0+1+2/, Монгол /0+1+1/ удаалж байна.

Тэмцээн өнөө шөнө хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдана.

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.