Үгээрээ хүүхдийг хүчирхийлэхүй...

Twitter Print
2019 оны 03-р сар 12-нд 16:42 цагт
Мэдээний зураг,

Юуны өмнө надад хандсан нэгэн бодит жишээг өгүүлье. Аав ээж нь ажил олдох олдохгүйтэй байдаг олон хүүтэй айлд дахин шинэ хүү мэндэлжээ. Хүүг мэдээ орох цагаас л "дээд ахыг нь отголоод Отгон... гээд нэр өгчихсөн байхад л гараад ирэх гэж, 5 ам байсан 6 ам болчихоор улам хэцүү юм, олон хүү хэцүү гэж хэлээд байхад хамгаалж барихад яадаг байна" гэх мэт үгсийг хүүгийн дэргэд хайр найргүй чулуудах томчууд... Хүү 10 насны төрсөн өдрөө гэр бүлээрээ тэмдэглээд маргааш нь өөрийгөө боомилж азаар ойрхон хэн нэгэн байж ухаан алдсан үед нь яаралтай эмчид мэдэгдэж аварч чадсан.

Томчууд бидний хүүхдийг хүлээн зөвшөөрөхгүй байх, хүсээгүй байснаа үг үйлдлээрээ санаатай санаандгүй гаргаж, тэднийг хайр халамж асаргаагаар дутааж буй үл хайхрах хүчирхийлэл ийм зүйлд аваачиж байна шүү.

Мөн бидний гэдсэн дотор хүү гэж бодож байсан юм охин гарсан, ах шигээ, эгч шигээ сүрхий бишээ, манайхны хэнтэй нь ч адил биш хачин гэх мэт үгсүүд:

- Өөртөө итгэлгүй байх

- Өөрийгөө үзэн яддаг

- Гэмт хэрэгт өртөмхий

- Элдэв хүмүүст уруу татагдамхай

- Аз жаргалтай нэгэнд өс санамтгай 

- Зожиг

- Нийгмийн хүрээнд бусадтай таагүй харилцах 

- Сэтгэлзүйн согогтой 

- Бусдыг хайрлах, өрөвдөх мэдрэмжгүй нэгнийг бэлтгэж байдгийг анхаараарай.

Хүрээд ирчихсэн нандин бэлгийг хүлээж аваад зүгээр л хайрла. Хүүхдэд зөвхөн хоол унд, тохилог орон байрнаас илүүтэй хайр энэрэл, эерэг хандлага, ээжийн сэтгэлийн халамж, холбоос их чухал.

Хоол тэжээл дутсан хүүхэд үеийн бусдаас биеийн хөгжлөөс бага байдагтай ижил хайр халамж энхрийлэл дутсан хүүхэд сэтгэлзүйн доройтолтой, сэтгэл итгэлийн хатгүй болчихдог.

Г.Төмөрзаяа

БНСУ-ын Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.