Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр эхэллээ

Twitter Print
2019 оны 02-р сар 09-нд 16:24 цагт
Мэдээний зураг,

Австралийн Засгийн газраас санхүүжүүлдэг Австралийн сургалтын тэтгэлгийн өргөдлийг энэ сарын 1-нээс авч эхэллээ. Уг тэтгэлгийн Монгол дахь хөтөлбөр 2018 онд эхэлсэн бөгөөд Монгол Улсын хүний нөөцийг чадавхижуулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг юм байна. Австралийн сургалтын тэтгэлгийг 2020 оноос суралцаж эхлэх хүмүүст зориулж, 2019 онд зарласан бөгөөд өргөдөл гаргах хугацаа нь энэ сарын 1-нээс эхэлж, ирэх дөрөвдүгээр сарын 30-нд дуусна аж.  

Энэ удаагийн өргөдлийн болзол шалгуурт өргөдөл гаргагч нь энэ оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар хоёр жил хөдөлмөр эрхэлсэн байх шаардлагатай гэх зэрэг зарим өөрчлөлт орсон байна. Мөн 2019 онд Австралийн сургалтын тэтгэлгийг зөвхөн судалгааны болон танхимын магистрт олгох бол харин докторын зэргийн сургалтад тэтгэлэг олгохгүй гэдгийг Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хуудсанд мэдээлжээ.

Монгол дахь Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн газар 2019 оны хоёр болон гуравдугаар сард Улаанбаатар хот, зарим аймаг орон нутагт сургалтын тэтгэлгийн талаар мэдээлж, танилцуулга хийх юм байна.