Дональд Трамп, Ким Жон Ун нарын хоёр дахь уулзалт Вьетнам болно

Twitter Print
2019 оны 02-р сар 07-нд 17:26 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын Сингапур улсад хийсэн анхны уулзалт 2018 ны онцлох үйл явдлын нэг байсан. Тэд энэ онд ч дахин уулзах болсон тухай мэдээлэл гарлаа. Тэдний хоёр дахь удаагийн уулзалт энэ сарын 27-28-нд Вьетнам улсад болохоор товлогджээ.

Умард Солонгосын асуудал хариуцсан Америкийн тусгай төлөөлөгч Стефен Биеган хоёр дахь уулзалтын бэлтгэлийг хангахаар Пхеньяныг зорьжээ.

Вьетнам улс тухайн хоёр орны аль алинтай нь харилцаа сайтай байдаг учраас тус улсад уулзахаар болсон бололтой. Уулзалт яг аль хотод болох нь одоогоор тодорхойгүй байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар өнгөрсөн оны 6-р сард Сингапур улсад анхны түүхэн уулзалтаа хийсэн билээ. 

1950-1953 оны Солонгосын дайнаас хойш АНУ болон БНАСАУ энхийн гэрээ байгуулаагүй, нэг ёсондоо дайны байдалтай байсан ч энэхүү цуврал уулзалтуудаар дэлхий, тэр дундаа Солонгосын хойгт энх тайван, амар амгалан авчрах чухал алхамуудынг хийж буй юм.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.