2019 оны 02-р сар 04-нд 21:32 цагт

О.Энх-Эрдэнэ - Wake Up With You

Америкийн CBS телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоуг үндсэн гурван шүүгчдээс гадна 38 орны өөрийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн 50 мэргэжилтэн “дэнслэх” юм. Найруулагч, продюсер, телевизийн хөтлөгч, дуучин, холимог тулаанч, модел, жүжигчин, комедиан зэрэг дэлхийн хэмжээний оддоос бүрдсэн дээрх 50 мэргэжилтний нэгээр Монгол Улсаас реппэр, хөгжмийн продюсер Рокит Бэй уригдсан. 

“The world’s best” шоуны тайзнаа дэлхийн шилдгийн шилдэг авьяастнууд өөрсдийн үзүүлбэрээ үзүүлж, цор ганц ялагч нэг сая ам.долларын эзэн болно.

Тус шоунд “Авьяаслаг Монголчууд-2” шоуны ялагч, дуучин О.Энх-Эрдэнэ оролцож, үндсэн гурван шүүгч болон 49 мэргэжилтнийг алмайруулж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан билээ. Дуучин О.Энх-Эрдэнийн хувьд өнгөрсөн онд продюсер Андрив Лэйнтэй гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлжээ.

Тэрбээр "She ain't no love song", "Honky tonk сountdown" зэрэг дуунаас бүрдсэн анхны бие даасан цомгийн бэлтгэл ажлаа базааж байна. Түүний дууны үг, ая, найруулгыг "Wishbone” студийн баг хариуцан ажиллаж байгаа. Дуучин О.Энх-Эрдэнэ саяхан “Wake up with you” дуугаа дүрсжүүлж, клипээ цацлаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.