Сар шинийн барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ

Twitter Print
2019 оны 02-р сар 04-нд 20:02 цагт
Мэдээний зураг,

XVII жарны урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэлээ. Энэ нь Сар шинийн баярт зориулсан барилдаанд улсын арслан цолтой хоёр бөх үзүүр, түрүүнд үлдсэн анхны тохиолдол болжээ.

Улсын арслан Р.Пүрэвдагва дөрвийн даваанд аймгийн арслан Д.Тогтохжаргалыг, тавын даваанд улсын начин Б.Даваа-Очирыг, зургаагийн даваанд улсын аварга Ч.Санжаадамбыг давж шөвгийн дөрөвт үлдсэн. Долоогийн даваанд тэрээр улсын аварга Н.Батсуурийг давж, наймын даваанд буюу үзүүр түрүүний барилдаанд улсын арслан Ц.Содномдоржийг давж ийнхүү сар шинийн барилдаанд анх удаа түрүүллээ.

Барилдаанд үзүүрлэсэн улсын арслан Ц.Содномдорж дөрвийн даваанд аймгийн начин Н.Жаргалбатыг, тавын даваанд аймгийн арслан Х.Цогтгэрэлийг давж, зургаагийн даваанд улсын начин Д.Анартай тунан барилдаж давсан. Тэрээр наймын даваанд улсын аварга С.Мөнхбатыг даван үзүүр түрүүнд үлдсэн юм.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.