Рики Фаулер Финиксийн нээлттэй тэмцээнд түрүүллээ

Twitter Print
2019 оны 02-р сар 04-нд 11:28 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн гольфийн хамгийн том цуврал PGA-н ээлжит тэмцээн Финиксийн нээлттэй тэмцээн өндөрлөлөө. 30 настай Америк гольфчин Рики Фаулер 4 өдрийн турш явагдсан энэхүү тэмцээнийг -17 оноогоор тэргүүлжээ. PGA-н цувралд багтах Финиксийн нээлттэй тэмцээний 2019 оны улирал өндөрлөлөө.

1932 онд анхлан зохион байгуулагдаж байсан 87 жилийн түүхтэй энэ тэмцээн уламжлалын дагуу Аризона мужийн Скотт Дэйл гольфийн талбайд 4 өдрийн турш явагдсан байна. Тэмцээний эхний тойргийн тоглолтууд явагдсны дараа 3 гольфчин 64 цохилтоос -7 оноог авч, тэмцээнийг манлайлж эхэллээ.

71 цохилтонд өрсөлддөг энэ тэмцээний эхний тойрогт Америкийн Рики Фаулер, Ирландын Шэйн Лаври, Японы Хидеки Мацуяама нар -7 оноог авсан юм.

Улмаар 30 настай Америк гольфчин Рики Фаулер энэ тэргүүллээ 4 өдрийн турш хамгаалж, цомын эзэн боллоо. Ингэснээр түүний хувьд 7,1 сая ам долларын шагналын сантай энэ тэмцээнд түрүүлж, 1 сая 134 мянган ам долларын эзэн боллоо. Мөн Федекс цомд чансааны 500 оноо авч, чансаагаараа топ 20 луу урагш ахисан байна.

Оклахомагийн их сургуулиас мэргэжлийн ангилалд орсон түүний хувьд 2009 онд анхны мэргэжлийн тэмцээндээ өрсөлдөж байлаа. Улмаар өнөөг хүртэл 9 цомын эзэн болсны 5-н PGA-н цувралд багтах тэмцээнүүд юм. PGA-н цувралын сүүлийн цомоо Рики Фаулер 2017 онд Хонда Классик тэмцээнээс өргөж байлаа.

Тухайн үед Рики Фаулер -12 оноотой цомын эзэн болж байсан. Рики Фаулерээс 2 цохилт хоцорч, Өмнөд Африкийн Брэнден Грэйс, -14 оноотой Америкийн Жастин Томас нар удаах байрт оржээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.