ТЭСО корпораци холимог тулаанд хүч үзэж яваа О.Пүрэвт 10 сая төгрөг гардууллаа

Twitter Print
2019 оны 02-р сар 04-нд 09:14 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 26-нд Улаанбаатар хотноо MFC олон улсын холимог тулааны тэмцээн болж, ОХУ, Казахстанаас нийт таван тулаанч ирж, манай улсын тамирчидтай хүч үзсэн билээ.

Холимог тулааны 57кг-ын жинд Казахстаны холимог тулааны тамирчин “ММА”-ийн дэлхийн аварга Габдуллин Алишeр Сагдатовичтай тамирчин О.Пүрэв тулалдаж, хоёрдугаар үе дуусахаас өмнөх 5 секундэд боох мэхээр цэвэр ялалт байгуулсан юм.

О.Пүрэв тэмцээний дараа “Намайг дэмжихээр ирсэн Монгол ахан дүүстээ баярлалаа.10 настайдаа зах дээр тэрэг түрж ундаа зарж байсан намайг өдий зэрэгт хүрэхэд минь Монгол ахан дүүс та бүхний дэмжлэг их байсан юм шүү. Би өшөө их хичээж та бүхнийхээ ачийг хариулах болно” хэмээн хоолой зангируулан хэлсэн үг үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн билээ.

MFC олон улсын тэмцээнд ялалт байгуулсан холимог тулааны тамирчин О.Пүрэвд “Алтан Дорнод Монгол “ХХК-иас таван сая төгрөг гардуулан өгсөн.

Тэрчлэн “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн босгон дээр ТЭСО корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тулааны спортын салбарт манлайлж яваа, өсөх ирээдүйтэй залуу тамирчин О.Пүрэвт спортын өндөр амжилт хүсээд 10,000,000 сая төгрөг гардууллаа.

ТЭСО корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл түүнийг өөрийн биеэр хүлээн авч уулзсан юм. Мөн Зөв брэндийн бүтэн жилийн аарцны хэрэглээгээр хангаж, бэлтгэл сургуулилтыг нь дэмжиж буйгаа илэрхийллээ.

Залуу тамирчин О.Пүрэв нь үеийнхээ залууст мөрөөдлөө зорилго болгож шантралгүй хичээн зүтгэвэл амжилтын хаалга алгуурхан онгойдог гэдгийн тод жишээг үлгэрлэн явааг урамшуулан дэмжиж, Дэлхийн аварга болохыг хүсэн ерөөлөө. 

О.Пүрэв Нарантуул зах дээр ажиллаж оройн цагаар зорилго тавин бэлтгэлээ хийж, мэргэжлийн спортод амжилт гаргаж байгаа нь үнэхээр бахархууштай юм. 

Э.Гүнтөмөр

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.