
Эмийн эмчилгээний үед ч гам барих хэрэгтэй. Тэгэхгүй бол эм шингэж, өөрийн эрдэм чадлаа бие махбодод үзүүлж чадахгүй.
Хүмүүс эм ууж байхдаа гам барьдаггүй, тэгээд дараа нь эм нөлөөлсөнгүй гэж хэлдэг. Эм заавал үр дүнгээ өгдөг. Тухайн хүний бие эмийг шингээж чадаж байна уу гэдэг гол асуудал.
Эм ууж байхдаа ходоодны галын илчээ хэвийн хэмжээнд барих ёстой. Архи дарс, халуун ногоотой хоол зэрэг хэт халуун чанарын хоол хүнс хэрэглэвэл эмийн шимийг авахаасаа өмнө шатаагаад хаячихдаг.
Бүр эсрэгээрээ жимс, тараг гэх мэт хүйтэн чанарын хоол хүнс түлхүү хэрэглэвэл галын илч буурдаг. Тэгсэнээр эм хүний биед нөлөөлж чадахгүй байсаар цөв болоод л гадагшилна.
Эмийг биедээ шингээхийн тулд галын илчийг хэвийн хэмжээнд нь байлгаж, хоол ундаа зөв зохистой хэрэглэх шаардлагатай.
Эх сурвалж: УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН СОНИН
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.