Төрд ажиллаж байгаа хүмүүсийн Монгол улсын тусгаар тогтнол, хөгжлийн төлөө хийсэн гавьяа, олсон ололтыг үгүйсгэх хандлага хавтгайрлаа

Twitter Print
2019 оны 02-р сар 03-нд 14:22 цагт
Мэдээний зураг,

Монголд төрийн өндөр албан тушаал хашиж байсан одоо хашиж байгаа бүх улс төрчид хулгайч, худалч болж хувирлаа. Би төрд зүтгэж байгаа, байсан улс төрчдийг бүгдээрээ зөвхөн идэж уухын донтой улс орныхоо төлөө юу ч хийдэггүй, санаа зовдоггүй хүмүүс гэж итгэхгүй. Ялангуяа төрд олон жил зүтгэсэн хүмүүст хийж бүтээсэн зүйл их бий.

Монгол улсыг ардчилсан, чөлөөт эдийн засагтай, ард иргэд нь эрх чөлөөтэй болоход улс төрийн бүх намууд, үе үеийн төрийн зүтгэлтнүүд гол үүрэг гүйцэтгэсэн. Төрд ажиллаж байгаа хүмүүсийн Монгол улсын тусгаар тогтнол, хөгжлийн төлөө хийсэн гавьяа олсон бүх ололтыг үгүйсгэх хандлага хавтгайрлаа.

Бүгдийг шоронд хий, бууд гэж бичих боллоо. Гэтэл ихэнх улс төрчидийг нотлох баримтгүй, цуу яриа, хардах эрх гэдэг нэрээр гутаан доромжилж түүнд нь масс үг дуугүй итгэх юм. 

Монголын хүн амын 65 хувь нь 35 нас хүртэлх залуучууд. Тэд хэнийг хамаагүй нотлох баримтгүй доромжилж болдог юм байна үүнийг үг хэлэх эрх чөлөө гэж андуурч эхэллээ. Гүтгэгдсэн доромжлуулсан хүмүүс шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр ханддаг ч шүүхийн шийдвэрийг бас л худлаа гэж эргэлзэх юм.

Би энэ бүхнийг улс төрчдөд хайртайдаа бус харин эцсийн үр дүн нь аймшигтай санагдаж байгаагаас бичиж байна. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан бүх хүмүүс бүгд худалч хулгайч болчихоор Монголын тусгаар тогтнол яах болж байна?

Зөвхөн ард түмэн минь гэж худлаа попордог хэдтэйгээ үлдэх үү. Тэд эрсдэл гаргаж том шийдэл, шийдвэр хэзээ ч гаргаж чадахгүй. Зөвхөн гаргасан шийдвэрийг шүүмжилж, нотлох баримтгүйгээр хүн яллаж чадна. 

Би энэ нийгэмд нүүрлэсэн авилгал, хээл хахууль, шударга бус явдлыг үзэн яддаг. Гэхдээ Төрийн сүлд өршөө гэж сүсэглэж ирсэн ард түмнийг нийгмийн сүлжээг ашиглан төрийн эсрэг турхирах, Монголын төрд зүтгэсэн ихэнх улс төрчдийг толгой дараалан буруутгаж байгаа нь муу үр дагавартай гэж бодож явдаг.

Нийгмийн сүлжээг ашиглан хүнийг шоронд хий, бууд гэж бичиж байгаа нөхдүүд нүүр хаягаа ил болгож нотлох баримтаа бичиж байх хэрэгтэй.

Монголд залуучууд зонхилж байгаа. Тэд ирээдүйдээ, төрдөө итгээсэй гэж би хүсдэг.

Жанчивын Оюунгэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • үнэн

      (66.181.182.157) 2019-02-10 07:21
      • 0
      • 0

      үнэн юманд худлаа гэж мянга хашгичаж цээжээ дэлдээд яах вэ дээ. Харагдаад, сонсогдоод байгаа юм чинь...

      Хариулах

    • Дээгий

      (139.5.216.81) 2019-02-03 15:53
      • 1
      • 0

      Нүд чинь юм харахаа болиод чих чинь юм сонсохоо больсон юм уу.нийгэм тэр аяараа бухимдаж байна.одоо дээр суугаа нөхдүүдийн ярьдагаар ард түмэн.3-хан сая хүн амтай ард түмэн иим их газрын баялаг газар нутаг хэчнээн сая малтай ард түмэн ингэж амьдрах бидний монгол хүн болж төрсөний буруу юм уу.ажилаа хийсэн ч хүн байна найгүй их идсэн ч хүн байна.идсэн уусан хүмүүсийн тухай бичиж байгаа.авилга хээл хахууль идсэн уусан хэрээс хэтэрч байна шүү дээ

      Хариулах