Н.Энхбаяр: МАНАН бүлэглэлийн толгойлогч бол луйварчин "сахал" Эрдэнэбилэг...

Twitter Print
2019 оны 02-р сар 03-нд 14:11 цагт
Мэдээний зураг,

-Т.Бадамжунай, М.Энхболд, М.Энхболд нар бол гар хөл, гүйцэтгэгч нар-

МАНАН бол аймшигтай үзэгдэлтэй Монголчууд тэмцэж байна. "МАНАН" бүлэглэлийн толгойлогч, "Шударга бусын хонгил"-ыг үүсгэн байгуулагч бол Худалдаа Хөгжлийн банкны эзэн "Сахал" хэмээх Д.Эрдэнэбилэг юм. Маш аюултай хүн учраас улс төрч гээд бүгдийг худалдан авах гэж оролдоно. Худалдаа хөгжлийн банкыг авахын тулд Ц.Элбэгдорж, М.Энхболд, Т.Бадамжунай нарыг гүйлгэсэн.

Харин би эсэргүүцээд МАНАН бүлэглэлийн золиос болон шоронд орсон. Дээд Шүүхийн дарга Ц.Зоригийг сонгосон хүн Ц.Элбэгдорж мэт харагдавч захиалагч нь "Сахал" Д.Эрдэнэбилэг. Дээд Шүүхийн дарга Ц.Зориг "Сахал Эрдэнэбилэгийн дуулгавартай зарц боол.

Эрдэнэтийн 49 хувийг Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нараар авахуулсан. Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлын цементын үйлдвэрийг үнэгүй авсныг буцаах хэрэгтэй. "Саус Гоби Сэндс" гэдэг компанийг хятад хүнээр авахуулаад цаад талд нь Д.Эрдэнэбилэг хүүдийлээд сууж байгаа шүү дээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Сахал" Д.Эрдэнэбилэг тэргүүтэй нөхдүүд хууль хяналтын удирдлагыг сонгодог гэж хэлсэн. Үнэн шүү. "МАНАН" бүлэглэлийн эдийн засгийн суурийг ганхуулж, "Сахал" Эрдэнэбилэгийн хууль хяналтын байгууллагад тавьсан этгээдүүдийг цэвэрлэж байж монголчууд амжилтанд хүрнэ.

Одоо Эрдэнэтийн 49 хувийг бултуулахын тулд 25 настай охин руу шилжүүлж байна. МАНАН-г нураах тэмцэл дөнгөж эхэлж байгаа учраас УИХ, Засгийн газар зөв шийдвэр гаргаад явахад МАНАН ганхана. М.Энхболд бол МАНАН-гийн эд эс юм. "Сахал" Эрдэнэбилэг гэдэг луйварчин Ш.Түвдэндоржийг БХЯ-ны сайд байхад цэргийн оёдлын үйлдвэрт 100 жил оёод барахгүй даавуу шахсан эхлэлтэй.

Т.Бадамжунай, Ц.Элбэгдорж, М.Энхболд нар бол Д.Эрдэнэбилэгийн гүйцэтгэгч. Үүгээр зогсохгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр Монгол банкнаас асар их мөнгө гаргуулсан. Түүний хулгайлсан, зөөсөн, бултуулсан, бураа замаар олсон хөрөнгийг хураах цаг болсон. Одоо бид нар руу дайрах биз. Алийн болгон "Шударга бусын хонгил" гэгчээр айж явах вэ?

"Буян" Д.Жаргалсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.126.89.206) 2019-02-06 13:43
      • 0
      • 0

      Бүгд нэгдэж бүгдийг нь цэвэрлэё дэмжиж бн

      Хариулах