Таканоива А.Баасандоржийн зодог тайлах ёслол боллоо

Twitter Print
2019 оны 02-р сар 03-нд 13:43 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр Макү Үчид барилдаж байсан Таканоива А.Баасандоржийн зодог тайлах ёслол Рёококүд байрлах сүмогийн ордонд болж өнгөрлөө.

2017 онд Харүмафүжи Бямбадорж түүнийг караокэд бэртэж гэмтээсэн асуудлаас болж зодог тайлж байсан бол энэ удаа А. Баасандорж өөрийн дагуул бөхөө цохисон, дээрлэхсэн хэргээс болж сүмогийн ертөнцөөс гарч байгаа аж.

А.Баасандорж Таканоива өөрийн дагуул бөхөд гар хүрсэн нь батлагдсан хэмээн сүмогийн холбоо өнгөрсөн 12-р сарын 27-нд мэдэгдсэн учир хатуу хариуцлага хүлээлгэх талаараа олон нийтэд мэдээлэлсэн юм.

Тухайлбал, 12-р сарын 4-ний өдөр Фүкүока аймагт болсон өвлийн тойргийн үзүүлэх барилдаан болох үеэр тэрээр өөрийн дагуул залуу бөхийг цохисон, зодсон тухай хэвлэл мэдээллээр шуурч "...өөрөө зодуулж байсан хүн энэ удаа яагаад өөрийн туслахдаа гар хүрэв, ямар учир шалтгаан байгаа бол..." хэмээн янз янзын таамаг дэвшүүлж олон нийтийг ихэд гайхшралд хүргээд байсан юм.

Сүмогийн холбоо, захирлуудын зөвлөл хуралдаж ямар хариуцлага хүлээлгэх тухай хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн Таканоива өөрийн хүсэлтээр хариуцлага хүлээж зодог тайлна гэдгээ хэвлэлээр албан ёсоор мэдэгдэж байжээ.

Өнөөдөр болсон ёслолд хамгийн сонирхолтой нь Харүмафүжи хүрэлцэн ирж "...Бид хоёрт ямар ч асуудал байхгүй. Би өөрийн хэмжээнд дэмжиж байх болно..." хэмээн хэлж үсийг нь хайчилж хүдэтгэл үзүүлжээ.

Таканоива үүний хариуд "Сайхан болчихлоо..."хэмээн инээвхийлсэн нь монгол эрчүүд ямар гайхалтай байдгийг харууллаа гэж бодогдов.

Харамсалтай нь энэ ёслолд Таканоивагийн өмнөх дэвжээний алдарт ояаката Таканохана хүрэлцэн ирсэнгүй.

Ингээд 14 жилийн амьдралаа сүмогийн дэвжээн дээр өнгөрүүлсэн А.Баасандоржийн цаашдын ажил үйлс нь өөдрөг байх болтугай.

 

Н.Базарсүрэн

Япон улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.