Кристапс Порзингс Даллас Маверикс багт нэгдлээ

Twitter Print
2019 оны 02-р сар 02-нд 15:49 цагт
Мэдээний зураг,

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны сонирхолтой нэгэн солилцоог Даллас Маверикс, Нью-Йорк Никс багууд хийлээ. Нью-Йорк хотын баг Латви легионер Кристапс Порзингисээ Даллас Маверикс багт өгч, Даллас хотын баг Порзингис, Лука Дончич гэсэн хослолтой болохоор болсон байна.

Нью-Йорк Никс багийн од Латви залуу Кристапс Порзингс Тим Хардуэй, Кортни Лий нарын хамтаар Даллас Маверикс багт очсон бол Уэсли Маттьюс, ДеАндре Жордан, Деннис Смит нар ирээдүйн 1-р тойргийн драфтын хоёр эрхийн хамтаар Нью Никс багт иржээ.

Бүтэн 12 сар гэмтлийн улмаас талбайд гараагүй байгаа Латви од Кристапс Порзингс өнгөрсөн улиралд 22.7 оноо 6.6 самбар 2.4 хаалт дунджилж байсан юм. Драфтаар Никс багийн хөгжөөн дэмжигч нарт баалуулж ирсэн ч, тэдний амыг таглаж, багийн ирээдүй хэмээн үнэлэгдэж байсан билээ.

Ямартай ч энэ улиралд гялалзаж байгаа Лука Дончичтой нэгдэж Даллас Маверикс багт Европын хоёр авъяаслаг залуу хослол ийнхүү бүрдлээ. Гэхдээ К.Порзингс энэ улиралд талбайд гарахгүй гэдгийг багийн эзэн Марк Кубан мэдэгдсэн байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.