УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан нар сайд болно

Twitter Print
2019 оны 02-р сар 02-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас өнөөдөр албан тушаалаасаа огцорч, чөлөөлөгдсөн сайд нарын оронд нэр дэвшүүлэх гишүүдийг нэрийг тодорхой болгожээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Зам, тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарыг нэр дэвшүүлэхийг МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжсэн байна.

Засгийн газраас энэ сарын 8-ны ажлын өдрийг 2-ны Бямба гараг руу шилжүүлсэнтэй холбоотойгоор ирэх долоо хоногийн Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болно.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны өмнө МАН-ын бүлэг болон байнгын хороод хуралдаж дээрх гурван нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх юм. 

Үүний дараа УИХ-ын чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ.

Г.Ганаа

 

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.