Дотор эрхтний өөхлөлтийг бэлхүүсний тойргийг хэмжээд мэдэж болно

Twitter Print
2019 оны 02-р сар 01-нд 20:07 цагт
Мэдээний зураг,

Эмчийн өгч буй эрүүл мэндийн энгийн зөвөлгөө

Япон улсын Эрүүл Мэндийн Нэгдсэн Төвийн эрхлэгч

Мяүака Шигэрү эмчийн зөвөлгөөний үргэлжлэл

(3-р хэсэг)

Дотор эрхтэнд өөх хуримтлагдан таргалах нь төрөл бүрийн өвчнийг үүсэж байдаг тул нэн тэргүүнд хоолны дэглэм буюу диет барьж эхлэх шаардлагатай.

Дотор эрхтэнд өөх хуримтлагдах хэлбэрийн таргалалттай хүмүүс төдийгүй энэ таргалалттай хамаарал бүхий өвчтэй хүмүүс:

Таргалалт байгаа эсэхээ тогтоох арга нь Биеийн Жингийн Индекс юм. БЖИ нь 25 аас дээш бол таргалалт гэж дүгнэх боловч 25 аас дээш болчихлоо гээд биеийн жингээ хасахгүй бол болохгүй гэж бас үзэж болохгүй юм. Яагаад гэвэл БЖИ бол биеийн өндөр, биеийн жингээр бие махбодийн таргалалтын түвшинг тооцоолох төдий боловч таргалалттай хамаарал бүхий өвчин байгаа эсэхийг мэдэх учиргүй болно. Жишээ нь: Ерөнхийдөө өвчний шинж тэмдэг бараг байхгүй, биеийн жин нь хэвийн хэмжээтэй бол БЖИ нь 22 байна.

Гэтэл өндөр настай хүнд БЖИ нь 22 хүртэл багасгавал булчингийн хэмжээ нь багасчихаад харин ч эсрэгээр өвчлөмтгий болж байгаа нь нотлогдож байна. Хоолны дэглэм буюу диет шаардлагатай гэж үзэхэд зөвхөн БЖИ-ээр дүгнэлгүйгээр дотор эрхтэнд өөх хуримтлагдсан хэлбэрийн таргалалт байгаа эсэх, мөн бодисын солилцооны хам шинж гэх мэт таргалалттай хамааралтай өвчин байгаа эсэхээс нь бодож үзэх шаардлагатай юм.

Шалгаж үзэцгээе № 1

Хүйснээсээ эхлэн хэвлийн эргэн тойронг хэмжвэл дотор эрхтэнд өөх хуримтлагдах хэлбэрийн таргалалт байгаагаа мэднэ. Дотор эрхтэнд өөх хуримтлагдах хэлбэрийн таргалалт байгаа эсэхийг тогтооход хүйснээс хэвлийг тойруулан хэмжинэ. Хэвлийн тойрог нь эрэгтэйчүүд бол 85 см-ээс их, эмэгтэйчүүд нь 90 см-ээс их байвал дотор эрхтэнд өөх хуримтлагдсан хэлбэрийн таргалалт бүр нилээд өндөр байна гэж үзнэ.

Энэ үндсэн хэмжээг 2002 онд Эрүүл Мэнд, Хөдөлмөрийн Яаманд хийгдсэн судалгаан дээр үндэслэн гаргасан. Комьпютер томографын шинжилгээгээр дотор эрхтэний өөхний талбай 100 см2 илүү байгаа хүмүүсийн олонхи нь даралт ихсэх ба чихрийн шижин эсвэл өөх тосны солилцооны алдагдал гэх мэт өвчин нэг буюу нэгээс илүүд хамрагдсан байна. Цаашилбал, дотор эрхтний өөхний талбай 100 см2 тай тохирч байгаа хэвлийн тойргийн хэмжээ нь эрэгтэйн 84,4 см, эмэгтэйн 92,5 см байсан.

Үүний үр дүнд дээрхи ЭМХЯамнаас тогтоосон үндсэн хэмжээ таарч байгаа болно. Эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээс хэвлийн тойрогийн үндсэн хэмжээгээр илүү байгаа нь эмэгтэйчүүдэд арьсан доорхи өөх хуримтлагдахдаа хялбар учир юм. Бодит амьдрал дээр 2002 оноос хойш хэвлийн эргэн тойроны хэмжээгээр дотор эрхтэнд өөх хуримтлагдах хэлбэрийн таргалалттай гэж тогтоогдсон хүмүүсийн талаас илүүд нь даралт ихдэх болон чихрийн шижин эсвэл өөх тосны солилцооны алдагдал зэргийн аль нэг нь байсан гэсэн статистикийн тооцоо ч байна.

3-6 сарын туршид биеийн жингийн 3%-ийг бууруулах:

Дотор эрхтэнд өөх хуримтлагдах хэлбэрийн таргалалт гэж мэдвэл даруйхан жингээ бууруулж эхэлцгээе. Гэхдээ гэнэтхэн жингээ бууруулах нь эрүүл мэндэд муу нөлөө үзүүлдэг. 3-6 сарын туршид хичээн одоо байгаа биеийн жингийнхээ 3% ийг бууруулах тухай зорилго тавьж, аажимаар жингээ хасаарай. Гуравхан хувь жин хасахад ч эрүүл мэндэд ач тустай нөлөө үзүүлнэ.

Дотор эрхтэнд хуримтлагдах өөх нь арьсан доор хуримтлагдах өөхнөөс хуримтлагдахдаа ч хялбар бас хайлахдаа ч хялбар байдаг тул биеийн жин багасахын хирээр дотор эрхтэнд хуримтлагдсан өөх багасдаг гэж нотлогдсон байна. Дотор эрхтний өөхний эснээс биеийн үйл ажилгаанд хамаарал бүхий төрөл бүрийн физиологийн идэвхитэй бодис ялгарч байдаг. Дотор эрхтэний өөх багасвал даралт ихсгэх Аngiotensinogen, цусан дахь глюкозыг ихэсгэх TNF-α, (Tumor Necrosis Factor-α) зэргийн ялгаралт ч багасан, цусны даралт болон цусан дахь глюкозыг бууруулах Adiponectin-ийн ялгаралт ихсэх учир даралт болон цусан дахь глюкозын хэмжээ буурч ирнэ. Мөн цусан дахь өөхний (липид) хэмжээ ч бас буурна.Ингэж биеийн жингийнхээ 3% ийг бууруулмагц бидний биеийн эрүүл мэндийн байдал сайжирдаг байна.

Шалгаж үзэцгээе № 2

Нөгөөтэйгүүр, дотор эрхтэнд өөх хуримтлагдах хэлбэрийн таргалалтыг тогтоосон үндсэн үзүүлэлтэнд хамрагдахгүй мөртлөө таргалалт байгаа тохиолдолд арьсан доор өөх хуримтлагдах хэлбэрийн таргалалт байна гэж үзнэ. Гэдэсээ бага зэрэг чангалаад, гэдсээ чимхэж барьж үзхэд баригдах нь уу үгүй юу шалгаад үзээрэй.

Сайн баригдаж байвал арьсан доорхи өөх хуримтлагдах хэлбэрийн таргалалт байгаа магадлал өндөр байна. Дотор эрхтний өөх бол гэдэсний булчингийн цаана буюу дотор талд хуримтлагдах учир чимхэгдэн баригдахгүй харин арьсан доорхи өөх бол арьсан доор хуримтлагдсан тул амархан баригдана. Арьсан доор өөх хуримтлагдах хэлбэрийн таргалалт нь дотор эрхтэнд өөх хуримтлагдах хэлбэрийн таргалалтыг бодвол даралт ихсэх, чихрийн шижин, өөх тосны солилцооны алдагдал зэрэг өвчин үүсгэх эрсдэл нь бага тул нэн даруй жин хасах шаардлага байхгүй боловч тэр хэвээр нь тоохгүй орхивол өвдөг болон үеийн зөөлөн эдийн үрэвсэл, бүтэцийн өөрчлөлт бүхий өвдөлт, хавдах, хөдөлгөөнд дуугарах зэрэг том болон жижиг үенүүдийн өвчнүүдэд өртөмтгий болно.

Мөн унтаж байх үедээ түр хугацаанд амьсгал тасалдах, нойрон дунд амьсгал тасалдах өвчин бас өөх нь амьсгалын замыг даран, нарийсгана гэсэн шалтгаантай гэж үзэж байна. Эмэгтэйчүүдийн тухайд бол таргалалтаас болон сарын тэмдэг алдагдах улмаар үргүйдэл болход хялбар байгаа нь мэдэгдэж байгаа юм. Мөн эдгээр шинж нь хэт туранхай тохиолдолд ч гарч байгаа нь тэмдэглэгдсэн байна. Мөн таргалалтаас шалтгаалан цэвэршилтийн дараахи хөхний хавдрын үүсэлт ч бас хамааралтай болох нь мэдэгдээд байгаа гэнэ.

6-12 сарын туршид биеийн жингээ бууруулах:

Арьсан доор өөх хуримтлагдах хэлбэрийн таргалалт бол залуу хүмүүст бол нэг их асуудал болоод байхгүй боловч тарган хэвээр удаан үргэлжилбэл дээр дурьдсан үений өвчнүүд, нойрон дунд амьсгал тасалдах зэрэг өвчний эрсдэл өндөр болно. Арьсан доорхи өөх хуримтлагдах хэлбэрийн таргалалт юм чинь зүгээр зүгээр гэж бодолгүйгээр цаг зарцуулан аажмаар биеийн жингээ бууруулцгаая.Арьсан доорхи өөх нь дотор эрхтэний өөхийг бодвол хайлахдаа удаан учир 6-12 сарын турш одоо байгаа биеийн жингийн 3%-5% ийг хасах зорилго тавиарай. Алхах, дугуй жийх зэрэг энергиэ аажимаар хэрэглэсээр (шатааснаар ) булчингийн хэмжээг ихэсгэж болох дасгал хөдөлгөөнийг санал болгож байна. Булчин суумагц бие сэргэж биеийн жин хэвийн байдалд орно.

Дотор эрхтэнд өөх хуримтлагдах хэлбэрийн таргалалтыг илрүүлэх:

40 өөс дээш насны хүмүүс жилд нэг удаа эрүүл мэндийн онцгой үзлэгт заавал хамаарагдана.

Япон улсад амьдралын буруу дадал зуршлын уршигт өвчний эрсдэл өндөр болгох дотор эрхтэнд өөх хуримтлагдах хэлбэрийн таргалалтыг эрт илрүүлэх, сайжруулах зорилго бүхий тогтолцоо байдаг.

Энэ нь 40-74 насны хүмүүст зориулсан жилд нэг удаа эрүүл мэндийн онцгой үзлэгт хамрагддаг. Энэ эрүүл мэндийн онцгой үзлэгт биеийн үндсэн хэмжилтүүд, үзлэг, даралт хэмжих, шээсний шинжилгээ, цусны шинжилгээ, мөн шаардлагатай бол зүрхний бичлэг, нүдний уг, цус багадалтын шинжилгээ зэрэг хийгдэнэ.

Уг шинжилгээ өгөх шаардлагатай хүмүүст орон нутагийн дүүрэгээс гэрийн хаягаар эсвэл албан газарт нь үзлэгт орох мэдэгдэл хүргүүлэн, тодорхой заагдсан эмнэлэгийн байгуулга дээр ихэнхи нь үнэгүй хамрагдана.

Эрүүл мэндийн онцгой үзлэгийн үр дүнгээр дотор эрхтэнд өөх хуримтлагдах хэлбэрийн таргалалт гэж оношлогдон мөн дээр нь даралт ихсэх өвчин, чихрийн шижин эсвэл өөх тосны солилцооны алдагдал гэх мэтийн аль нэг нь эсвэл нэгээс илүү байвал онцгой эрүүл мэндийн даатгалын удирдамж өгөх шаардлагатай байдаг. Энэ нь эмч, эрүүл мэнд даатгалын эмч, хоол шим тэжээлийн мэргэжилтэн эмч зэрэг нь тухайн хүнд тохирсон биеийн жинг бууруулах аргачлал болон амьдралын хэв маягаа сайжруулах тухай зөвөлгөө өгч дэмжлэг үзүүлдэг тогтолцоо юм.

Япон хэлнээс орчуулсан: Лхагвадорж овогтой Энхтуяа

Анагаах ухааны доктор (Ph.D)

Inbound Japan Co,Ltd

Холбоотой мэдээлэл:

1. Таргалах шалтгаан ба онцлог - http://mongolcom.mn/read/53893

2. Таргалалт нь олон өвчний эх үүсвэр болдог - http://mongolcom.mn/read/54112

3. Биеийн жинг 3 хувиар бууруулан турах нь хамгийн эрүүл жин хаялт юм - http://mongolcom.mn/read/54188

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.