
1. Цаг баримтлах
/Цаг бол цаг. Чи амласан цагтаа заавал байх л ёстой, гонгинохгүй, гоншигонохгүй/
2. Хоолоо сайн идэх
/хоолоо өглөө, өдөр, орой заавал идэх, үгүй бол чиний ажлын бүтээмж буурна гэж үздэг/
3. Дарааллаар үйлчлүүлэх
/Ямар нэг хүндэтгэх онцгой шалтгаангүй л бол яг о хуваарийн дагуу үйлчлүүлнэ/
4. Хог ялгах
/Хогоо тус бүрээр ялган ангилж хаях, үгүй бол торгуулийн арга хэмжээ авдаг/
5. Ажлыг хийсэн шиг хийх
/Цаг идэх, утсаар оролдохын оронд би юу хийж болохоор байна, сэтгэл гаргаж хийх/
6. Хүндэтгэлтэй харьцах
/Энэ хүн миний төлөө л надад зааж зөвлөж байна гэж харах/
7. Гадаадад ирсэн л бол энд эх орныхоо нэрээр овоглогддог. Чиний үйлдлээр байгаа байдлаар Монголыг дүгнэдэг.
8. Гадаад байдал чухал биш байх
/Тухайн хүн өөрөө ажлаа сайн хийгээд, өөрийгөө авч яваа бол гаднах байдал огт хамаагүй, шүүмжлэх шаардлагагүй.\
9. Үйлчилгээний өндөр соёл
/Дэлгүүрт ороод худалдан авалт хийсэн үгүй хамаагүй чамд бүтэн үйлчлэхийг чухалчилдаг/
10. Биед эвтэйхэн хувцаслах
/Нимгэн ил хувцас бараг өмсөхгүй, гэхдээ хотын төв хавьд бол мэдээж байна. Ихэвчлэн сул чөлөөтэй хувцаслах, дэлгүүрт гэрийнхээ хувцастай явах энүүхэнд/
11. Кимчи будаа дог бол нэн алдартай.
/Тэдгээрийг дургүй байсан ч ил мэдрүүлээд хэрэггүй, манай Монгол хоолыг бас муулаад байвал бид дургүй байдаг ш д/
12. Амарсан шиг амрах
/Ажил амралтаа маш сайн зохицуулдаг, хөгшин настай эмээ өвөө ч гэсэн ажиллаж л байдаг/
13. Шоудалтаа тохируулах
/Яаж ч ууж идсэн ажлаа алдахгүй, энд тэнд зодоон цохион хийгээд байхгүй/
Суралцсаар л байдаг хорвоо, өөрийгөө нээхэд өөрийгөө хайрлахад, өөрийгөө бүтээхэд хамгийн их нэмэр болж байгаа газар минь.
Саруултөгс
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.