Тайландад агаарын чанарын индекс 170 хүрч, сургуулиуд хаалгаа барьжээ

Twitter Print
2019 оны 02-р сар 02-нд 08:16 цагт
Мэдээний зураг,

Агаарын бохирдлоос үүдэн Тайландын нийслэл Бангкок хотод үйл ажиллагаа явуулдаг 400 гаруй сургууль энэ долоо хоногийг дуустал хаалгаа барьжээ.

Бангкок хотын агаар дахь PM2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцрйн хэмжээ урьд хожид байгаагүй хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Тайландын эрх баригчдын мэдээлж байгаагаар автомашины хөдөлгүүрийн утаа, тус хотод явагдаж буй барилгын ажлууд, үйлдвэрүүдийн утаа зэрэг нь агаарын бохирдлын гол шалтгаан болж байгаа гэнэ.

High-rise buildings along the Chao Phraya River in Bangkok on Monday.

Эрх баригчид агаарын бохирдлыг бууруулахын тулд үүл буудах, замын түгжрэлийг багасгах, гудамж талбайг усаар шүрших гэх мэт арга хэмжээ авч байгаа ч тодорхой үр дүн гарахгүй байгаа гэнэ. 

Түүнчлэн ирэх долоо хоногт Цагаан сар тэмдэглэх гэж буй иргэдийг хүж асаахгүй, салют буудуулахгүй байхыг анхааруулжээ.

People wearing face masks walk on a bridge in Bangkok's central business district.

Дэлхийн Агаарын чанарын индексийн үзүүлэлтээр Бангкокийн Агаарын чанарын индекс 170 гэж зааж байгааг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг юм.

Эх сурвалж: CNN

Орчуулсан: С.Энхзаяа, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.