Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоолоо

Twitter Print
2019 оны 01-р сар 31-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоолоо.

Монгол хэл бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулна.

Харин босго онооны болзол хангаагүй шалгуулагчдаас авах дахин шалгалтыг 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар товложээ.

Монгол хэл бичгийн шалгалтад орж чадаагүй шалгуулагчид цаашид их, дээд сургуульд элсэх боломжгүйг Боловсролын Үнэлгээний Төвийн хэлтсийн дарга Л.Ганбат хэллээ.

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.