Ковидын халдварт хэрэглэх Аюурведийн эмт ургамал

Twitter Print
2021 оны 05-р сар 11-нд 08:26 цагт
Мэдээний зураг,

Халдварт томууны халуун бууруулахад amalaki (Phyllantus emblica), хар буурш буюу black pepper, brahmi (Bacopa monnieri), dashmul буюу авурведийн 10 эмт ургамалаас бүрдэх бэлдмэл, manjishta (Rubia cordifolia) зэргийг хэрэглэнэ. Үүнээс manjishta нь цус шингэлэх үйлчилгээтэй.

Ханиалганд цэр ховхлох, хоолой, амьсгалын замын салст бүрхэвчийг тайвшруулахад ганга, жамба буюу marshmallow (Althae officinalis), comfrey (Syphytum), чихэр өвс буюу licorice, echinecea зэргийг хэрэглэнэ.

Ковидын үед цус шингэлэх нэн чухал. Цус шингэлэхэд feverfew (Tanacetum parthenium), кайен буурш буюу cayenne pepper, заарт мовира буюу cinammon (Цейлоны эсвэл Шри Ланкийнх байх ёстой), хунчир буюу dong quai, ханборгоцой гэх төрөл зүйлс хэрэглэнэ.

Камфор, борнеол эсбол эквалиптны охь тостой халуун ууранд суувал цээжний өвдөлт намдаж, хамар онгойх тустай. Халуун уур зохихгүй хүнд бол ханиадыг улам цээжний гүн рүү оруулах гэмтэй. Зохих зохихгүй нь дошанаас нь хамаарна. Пита буюу шар ихтэй хүнд дэмий.

Харин хий, бадганатай хүмүүст бол таарна. Гудасныхаа доор эсвэл дэрний доор камфор буюу гавар, борнеол хоёрын цэвэр талст давирхай хийж унтах их тустай. Ханиад хүрвэл энэ хоёрын аль нэгийг гудсан дороо хэдэн талст хийгээд унтахад хамар хоолой онгойж, тайвшруулж, сайхан унтуулдаг. Охь тосыг бол халуун ууранд хэрэглэж үзээгүй тул болгоомжлохыг сануулая.

С амин дэм ихээр хэрэглэвэл бөөрөнд аюултай. Түүний оронд нимбэгийн шинэ шүүс усаар шингэлэж уувал өлзий. Их хэмжээний цэвэр ус уух хэрэгтэй.

Тун хүн хүний онцлогт тааруулж өгөх ёстой тул хүмүүс өөрсдөө сүлжээнд нэр төртэй, мэргэжлийн хуудаснаас хичнээн тунгаар хэрэглэхээ олж мэдэхийг хүсэе. Мөн өөрийн дошаны онцлогт хэр таарахыг, халуун хүйтэн чанарыг нь харгалзаж үзэхэд илүүдэхгүй.

Эмт ургамал, энгийн аргаар ковидыг дийлэх гэж эдгээр зүйлсийг хэрэглэхээр шийдсэн бол нийлэг эм хольж болохгүй. Ялангуяа аспирин гэх мэт цус шингэлдэг зүйлс. Эмт ургамалыг эм нэртэй нийлэг хортой хэзээ ч хольж хутгаж хэрэглэж болохгүйг мартуузай.

Бат-Очирын Алтантуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.161.119) 2022-04-12 12:33
      • 0
      • 0

      Ийм гүүгл орчуулга оруулахаасаа ичээсэй

      Хариулах