2019 оны 01-р сар 30-нд 11:42 цагт

Хятадад нэгэн сургуулийн захирал хүүхдүүдийг хөдөлгөөний хомсдлоос гаргах аргыг олжээ

БНХАУ-ын Шанхай хотын Ши Гуан бага сургуулийн захирал Занг Пенгфей сурагчдын хамт шафл /shuffle/ бүжиглэж буй бичлэг цахим ертөнцөөр таржээ. 

“Боловсролыг аз жаргалтай эзэмшье” гэх шинэлэг уриатай энэ сургуульд анх 2018 оны 11-р сард энэхүү санааг хэрэгжүүлж эхлэхэд багш нарын хагас нь эсэргүүцэж байжээ. Харин хоёр долоо хоногийн дараанаас бүгд идэвхтэй оролцож эхэлсэн байна. Сургуулийн захирал өөрөө эхлэн бүжгийг сураад багш болон сурагч нартаа заасан гэнэ. Энэхүү арга барил бүх хүмүүст илүү сонирхолтой, шинэлэг, хөгжилтэй санагдсан байна.

Хятадын бага, дунд, ахлах сургуульд 1951 оноос хойш өдөрт заавал 30 минут гимнастикийн дасгал хийх хөтөлбөрийг тусгасан байна. Хятадын хэвлэлийн мэдээлснээр дэлхийн хоёрдугаар дайны үед Япон цэргүүд хийдэг байсан дасгалтай төстэй гимнастикийн дасгалыг сурагчид тогтсон зааврын дагуу хийдэг гэнэ.

Өмнө нь төрийн байгууллагууд болон үйлдвэрийн ажилчид мөн адил дасгал хийх шаардлагатай байсан бол одоо зөвхөн сургуулийн орчинд дүрмийг хэвээр үлдээжээ.

Эх сурвалж: South China Morning Post

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.