Толгойн өвчин ихэвчилэн мэдрэлийн өдөөлтөөс үүсдэг

Twitter Print
2019 оны 01-р сар 30-нд 08:55 цагт
Мэдээний зураг,

Толгойн өвчин ихэвчилэн мэдрэлийн өдөөлтөөс үүсдэг. Аль болох өөдрөг байх маш чухал. Бүх зүйл сайн муу хоёр талтай, сайныг нь бодох гэж хичээгээд үнэхээр болохгүй, хүчрэхгүй бол тэс өөр зүйл рүү бодол санаагаа бэлчээж сур. Жишээ нь гадаа цас орж байна, хүйтэн, даарна гэж бодох биш, дулаан хувцаслаад гарвал агаар зуун хувь ионжоод, утаагүй байгаа, уушиг цэвэрлэгдэнэ гэж бодох...

Мэдрэлийн хямралыг танаас өөр хэн ч, тэр байтугай эмч ч сарниаж чадахгүй. Бүх хүнд ижилхэн жаргал зовлон тохиодог гэдэг. Гагцхүү мэдрэлээ хэт хямраасан нь их зовоод байгаа мэт дүр төрхтэй болдог. Жишээ нь та бусдаас илүү их ажилтайн улмаас махбодь маш их ядарч байж болно, гэтэл зарим нь бага орлоготой хэмээн дутахгүй сэтгэл санааны гүн хямралтай байх жишээтэй. Аль нь ч байсан тархи толгойдоо зовиур болгож шилжүүлэхгүйн тулд өөрийгөө хайрлах аргад шилж. Амрах, сэтгэх, бүтээх бүгдэд нь амгалан чухал. 

Нэгдүгээрт, тайван байх. Шал угаах, дасгал хийх, машин барих, тэр бүү хэл зурагт үзэхэд хүртэл мэдрэлээ өдөөж байна уу хянах хэрэгтэй. Хөмсөгөө зангидаж, мууг бодож, биеэ чангалж, тархиа зангидаж байна уу хэмээн өөрийгөө сайн чагна. Та ямар шинжлэх ухааны нээлт хийх гэж байгаа биш бүх мэдрэлээ байнга хөвчилж явах шаардлага байхгүй.

Хоёрдугаарт, биеэ суллаж сурах. Мэдрэлээрээ биш гараараа шалаа угааж, хөлөөрөө гүйлтийн зам дээр алхаж, нүдээрээ зурагт үзэж, бусадтай зөвхөн амаараа ярь. Мэдрэлээ бүгдэд нь оролцуулах шаардлага байхгүй. Ялангуяа өөрийгөө ч хайрлаагүй гэм хийсэн бусдын төлөө мэдрэлээ шатааж бухимдах бүр ч хэрэггүй. Тиймээс эхлээд мөрөө, тэгээд эрүүгээ, дараа нь тархиа байнга сул байлга. Амьсгаа урт авагдана. Амьсгал гүйцэд авагдахын хэрээр тархинд хүчилтөрөгч сайн очно. Биеэ чангалаад хөвчлөөд байна уу үргэлж чагнаж хянаж яв. 

Гуравдугаарт, тархины амин дэмийн дутагдалд анхаарна. Тархины өдөр тутмын сайн тэжээл бол ногоон цай. Өдөржин уух шаардлагагүй. Сайн найрагдсан ганц аяга цай уухад хангалттай. Жишээ нь дүрдэг цайг доод тал нь 5 минут аягандаа байлгаж хандлагдсаны дараа уух \5-аас илүү минут байлгах нь эсрэгээр хэт хандлагдсан ургамал хортой гэж үздэг\. Чанадаг цайг мөн доод тал нь 5-10 минут буцалгаж байж уух хэрэгтэй. 

Д амин дэм курсээр уух. 

Тархины судас нарийсах, бөглөрөх үед толгой өвддөг. Давс, сахар, тос гээд гурван хорны хэрэглээгээ ихэд багасгах, өдөр бүр доод тал нь 10 минутын дасгал хийж, хөдөлгөөний дутагдалгүй болох. 

Ном унших, хөгжим сонсох, салхинд гарах, аялалд явах, хүүхэдтэй сатаарах гээд мэдрэл тайвшируулдаг үйлдлүүд хийх. Муу энергитэй хүмүүс, орчин тойрноос аль болох зугтах. Архи, тамхи гээд утгагүй, ашиггүй үйлдэлтэй хорт зуршилуудаасаа салах. Их унтаж, бага идэх, шингэн сайн уух эцэст нь байнга инээмсэглэх.

С.Түмэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.