Таргалалт нь олон өвчний эх үүсвэр болдог

Twitter Print
2019 оны 04-р сар 12-нд 08:40 цагт
Мэдээний зураг,

Эмчийн өгч буй эрүүл мэндийн энгийн зөвлөгөө

Япон улсын Эрүүл Мэндийн Нэгдсэн Төвийн эрхлэгч Мяүака Шигэрү эмчийн зөвөлгөөний үргэлжлэл

Таргалалт бол ихэнхи өвчин үүсэх шалтгаан болдог

Таргалахгүй байна гэдэг нь чихрийн шижингээс эхлэн амьдралын буруу зуршлын улмаас үүсэх төрөл бүрийн өвчний эрсдэлээс сэргийлж чадаж байгаа юм. Хэрэв жингийн нэмэгдэлтэй тарган хүн бол жингээ хасах тухай хичээхгүй тарган, махлаг хэвээрээ байвал төрөл бүрийн өвчний эрсдэл өндөр байна гэсэн үг юм.

Таргалалтаас үүсэх өвчин:

Амьдралын буруу зуршилын улмаас үүсэх өвчин болон судасны өвчин гэх мэт нь биед хэрхэн нөлөөлөх тухай

Бодисын солилцооны хам шинж бол таргалалт гэх мэт нь амьдралын буруу зуршилаас үүсэх өвчний өмнөх шат юм.

Таргалалтын хэлбэрийг өөх аль хэсэгт хуримтлагдаж байгаагаас нь шалтгаалан 2 хэлбэрт ангилж үздэг байна.

Арьсан доор өөх хуримтлагдах хэлбэр:

Энэ хэлбэр нь арьс болон булчингийн хооронд өөх хуримтлагдах ба эмэгтэйчүүдэд их байдаг ба гуяа, бөгс зэрэг биеийн доод мөчинд өөх хуримтлагдах бөгөөд үүнийг лийр хэлбэрийн тарган гэж нэрлэдэг гэнэ.

Дотор эрхтэнд өөх хуримтлагдах хэлбэр:

Энэ хэлбэр нь хэвлийн хөндий дотор байрлах гэдэсний эргэн тойронд өөх хуримтлагдах ба эрэгтэйчүүдэд их тохиолдох ба хэвлийн хэсгээр бүдүүрч таргалдаг бөгөөд үүнийг алим хэлбэрийн тарган гэж нэрлэдэг гэнэ.

Дотор эрхтний таргалалтын хэлбэртэй даралт ихсэх, цусан дахь сахрын хэмжээ ихдэх, эсвэл өөх тосны солилцооны алдагдал зэргийн аль нэг нь нэмэгдсэн байвал бодисын солилцооны хам шинж гэж оношлогдох ба энэ байдлаас гарах гэж хичээхгүй тэр хэвээрээ удаан хугацаанд үргэлжилбэл даралт ихсэх өвчин, чихрийн шижин, судас хатуурах зэрэг өвчин болон даамжирдаг юм. Таргалалтын улмаас үүсэх өвчин нь зөвхөн дээрхи өвчинүүд төдийгүй өөр бусад өвчин ч үүснэ.

Цусан дахь шээсний хүчил өндөр байснаас үүсэх өвчин болох тулай, зүрхний бах, зүрхийн шигдээс, тархинд цус харвах өвчин, алкоголь шалтгаант бус элэгний өвчин, сарын тэмдгийн алдагдал, үргүйдэл, нойрон дунд амьсгал тасалдах, өвдөг болон үеийн зөөлөн эдийн үрэвсэл, бүтэцийн өөрчлөлт бүхий өвдөлт, хавдах, хөдөлгөөнд дуугарах зэрэг том болон жижиг үенүүдийн өвчнүүд гэх мэт нь таргалалтын улмаас үүсдэг өвчнүүд юм. Эдгээр өвчнүүдийн дотороос өвдөг болон үеийн зөөлөн эдийн үрэвсэл, бүтэцийн өөрчлөлт бүхий өвдөлт, хавдах, хөдөлгөөнд дуугарах зэрэг том болон жижиг үенүүдийн өвчинүүд, нойрон дунд амьсгал тасалдах өвчин, сарын тэмдгийн алдагдал, үргүйдэл зэрэг нь арьсан доорхи өөх хуримтлагдан таргалах хэлбэрт ч үүсдэг болно.

Хорт хавдар үүсэхэд хамааралтай.

Таргалалт бол хавдар үүсэхтэй хамааралтай болох нь нотлогдож байгаа юм. Япон улсын Хавдар Судлалын Төвийн томоохон хэмжээний судалгааны үр дүнд цэвэршилтийн дараахи буюу цэвэршилтийн төгсгөл үеийн хөхний хорт хавдар бол таргалалттай холбоотой болох нь нотлогдсон байна.Мөн бүдүүн гэдэс болон элэгний хорт хавдар ч бас таргалалттай холбоотой болохыг бараг л нотлоод байгаа юм байна. Бас савны доторхи салст бүрхүүлийн хорт хавдар, цэвэршилтийн эхэн үеийн хөхний хорт хавдар ч таргалалттай холбоотой үүсэх магадлалтай байгаа гэж үзэж байна.

Дотор эрхтний ойролцоо буюу эргэн тойронд хуримтлагдах дотор эрхтний өөх:

Дотор эрхтний ойролцоо буюу эргэн тойронд хуримтлагдах дотор эрхтэний өөх нь хүйсний эргэн тойронд төмбийж, гүзээ суухыг хэлэх ба энэ нь бидний эрүүл мэндэд ихээхэн нөлөөлдөг болно. Учир нь дотор эрхтэнд өөх хэт хуримтлагдвал өөхний эсэд үрэвсэл үүсч, өөхний эсээс ялгарч гарах 

1. TNF-α, (Tumor Necrosis Factor цусан дахь глюкозыг ихэсгэдэг), 

2. Adiponectin (өөхний эсээс ялгарах уураг цусан дахь глюкозыг бууруулна мөн цусны даралтыг бууруулна), 

3. Аngiotensinogen ( өөхний эсээс ялгардаг цусны даралт ихэсгэдэг нөлөөтэй) 

4. PAI-Ⅰ(plasminogen activator inhibitor-1 цусыг бүлэгнүүлэмтгий болно) зэрэг физиологийн идэвхитэй бодисуудад өөрчилөлт бий болж, түүний үр дүнд дараахи өвчнүүдийг үүсгэдэг байна.

Чихрийн шижин: Дотор өөх хэт хуримтлагдвал цусан дахь глюкозыг ихэсгэх TNF-α ийн ялгаралт хэтэрч, цусан дахь Adiponectin ийн ялгаралт буурна. Ингэснээр цусанд глюкоз ихсэн, чихрийн шижин үүсхэд хялбар болдог байна.

Даралт ихсэх: Дотор өөх хэт хуримтлагдвал цусны даралт ихэсгэх Аngiotensinogen нь хэтэрч, даралт бууруулах Adiponectin нь буурдаг тул цусны даралт ихсэх өвчинг үүсгэнэ.

Зүрхний шигдээс, Тархины цус харвах: Дотор өөх хэт хуримтлагдвал цусыг амархан бүлэгнүүлж, цус алдахаас хамгаалдаг plasminogen activator inhibitor-1ийн хэтрэлт болж, цусны бүлэн үүсэмтгий болон, таргалалт улмаас чихрийн шижин болон даралт ихсэхээр судасны хатуурал даамжирмагц зүрх болон тархины судас бөглөрч, зүрхний шигдээс болон тархины цус харвах өвчин үүсгэнэ.

Хавдар: Adiponectin нь эсийн өсөлтийг дарангулах үйлчилгээ бас үзүүлдэг тул дотор өөх хэт хуримтлагдвал Adiponectin бодис нь буурч хавдрын эсийг үржилтийг ихэсгэх эрсдэл өндөр болдог гэж үзэж байна. 

Зөнөх өвчний шалтгаан ч бас таргалатаас болж байгаа:

Сүүлийн үеийн судалгаагаар дотор эрхтэнд өөх их хуримтлагдсанаар зөнөх өвчний эрсдэл өндөрсөж байна гэж нотлосоор байгаа юм байна.Дотор эрхтэнд өөх хэт хуримтласан хүн бол артерийн судасны хатуурал даамжрахдаа хялбар байдаг ба үүнээс болж тархинд цус харвах, тархины судасны шалтгаант зөнөх өвчний үүсэлт бий болж байна. Гэвч түүнээс гадна, Alzheimer- өвчний эхний үе нь хялбархан үүсэж байгаа гэж үзэн түүний механизм нь хараахан мэдэгдээгүй байгаа боловч дотор эрхтэнд өөх хуримтлагдмагц Leptin ( өөхний эсээс ялгардаг гормон ) ийн үйл ажилгаа буурдагтай холбоотой байгаа гэж үзэж байна.Америкт хийсэн судалгаагаар хэвийн БЖИ тэй хүмүүстэй БЖИ нь 30 аас дээш хувьтай таргалалттай хүмүүсийг харьцуулхад тархины судасний шинжтэй зөнөх өвчний хувь нь 5 дахин, Alzheimerийн өвчний 1-р үеийн зөнөх өвчин яг 3,1 дахин их байна. Америкийн БЖИ ийн 30 % ийн таргалалт гэдэг нь Япон болон Ази хүмүүсийн хувьд БЖИийн 25% тай ижил хэмжээтэй гэж үздэг тул Япон болон Ази хүмүүсийн хувьд БЖИ-ийн 25 хувь бол эрсдэлтэй хэмжээ гэж үздэг.

Өөхөн эдээс гадна хуримтлагдах буюу (Allopatry) өөр байрлалд хуримтлагдах өөх:

Өөхөн эдээс гадна өөх хуримтлагдах нь дотор эрхтэнд өөх хуримтлагдахтай адил эрүүл мэндэд томоохон нөлөө үзүүлдэг байна. Өөх нь анхандаа арьсан доор болон дотор эрхтэн гэсэн өөхөн эдэд хуримтлагдах боловч биеийн өөх нь хэт их хуримтлагдвал угтаа өөх хуримтлагдахгүй газарт өөх хуримтлагдчихдаг байна. Үүнийг өөхөн эдээс гадна хуримтлагдах өөх гэж хэлдэг ба энэ нь дараахи өвчнүүдийг мөн үүсгэдэг байна.

Элэг өөхлөх: Элгэнд өөх хуримтлагдах нь Алькоголийн бус элэгний өөхжилт өвчинг бий болгохдоо хялбар байдаг. Элгэнд өөх хуримтлагдан даамжирвал элэгний эсийг үрэвсүүлж элэгний үйл ажилгаа буурч цаашилбал элэгний хатуурал, хавдар зэрэгт даамжирдаг болно.

Өөхөн зангилаа: Өөх нь булчинд хуримтлагдсан бол өөхний зангилаа гэх ба өөхөн зангилаа болвол булчинд орох глюкоз нь орж чадахгүй саадтай болсноор цусанд глюкоз их хэмжээгээр орж, инсулины үйл ажилгаа буурч цусан дахь глюкозийн хэмжээ их болдог. Үүний уршигаар чихрийн шижин өвчин үүсхэд хялбар болдог.

Нойр булчирхай өөхлөх: Нойр булчирхайд өөх хуримтлагдвал нойр булчирхай өөхлөн, нойр булчирхайн үйл ажилгаа буурч, инсулиний ялгаралт болон үйл ажилгаа нь гэмтэн эвдэрдэг тул чихрийн шижин өвчин үүсхэд хялбар болдог.

Япон хэлнээс орчуулсан: Лхагвадоржийн Энхтуяа

Анагаах ухааны доктор, Inbound Japan Co,Ltd

Холбоотой мэдээлэл:

1. Таргалах шалтгаан ба онцлог - http://mongolcom.mn/read/53893

2. Дотор эрхтний өөхлөлтийг бэлхүүсний тойргийг хэмжээд мэдэж болно - http://mongolcom.mn/read/54175

3. Биеийн жинг 3 хувиар бууруулан турах нь хамгийн эрүүл жин хаялт юм - http://mongolcom.mn/read/54188

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.