Нигерийн иргэн илгээмжээр хар тамхи оруулж ирснийг илрүүлэн баривчиллаа

Twitter Print
2019 оны 01-р сар 28-нд 16:01 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Прокурорын газар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчидтай хамтран өнөөдөр Нигер улсын иргэн Монгол улсын хилээр их хэмжээний хар тамхи нэвтрүүлсэн, тэрчлэн өөрөө тээвэрлэж, биедээ хадгалж байсан нөхцөл байдлыг илрүүлэн хэргийн газарт прокурорын хяналтан доор хуулийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Гадаад хэлний сургалтын төвд багшилдаг Нигер улсын иргэн шуудан илгээмжээр дамжуулж хар тамхи оруулж ирснийг илрүүлж ажлын байран дээрээс нь баривчиллаа. 

Хар тамхитай тэмцэх газрын албаныхан 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Нидерландын Вант Улсаас гэсэн хаягтай Олон Улсын шуудан илгээмжээр иргэн О-д “Хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч, тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай” мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илгээмжээр ирсэнийг илрүүлж таслан зогсоосон юм.

Эх сурвалжийн өгүүлснээр ойролцоогоор 300 орчим сая төгрөгийн үнэ бүхий хар тамхи хурааж авчээ. 

Хар тамхины төрлийн бодис хууль бусаар хилээр нэвтрүүлсэн Нигер улсын иргэн Шон нь багшлах эрхийн бичигтэй ба манай улсад өмнө нь ямар төрлийн ажил эрхэлж байсан нь тодорхойгүй байгаа аж. Мөн түүнээс гадна уг гэмт хэргийг үйлдэхэд оролцсон Нигер улсын гурван иргэнийг саатуулан шалгаж эхэлсэн байна. 

Эрүүгийн хуулийн дагуу тэднийг цаашид цагдан хорьж хуулийн дагуу арга хэмжээ авах юм.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (64.119.19.99) 2019-02-01 15:39
      • 0
      • 0

      yasan ashgui yum be muusain helnii bagsh gm yuhan heehneer orj irsen yumnuud mongolchuud gadaagiin hun geheer l shuud suid boldgiig dalimduulan ynz buriin har tamhichinguud manai zaluuchuudiig uruu tatah ajillagaa yvyylaad ymarch huiland zahiragdahgui yvj bolno gej bodotsgoodgiig ashgui neg taslan zogsooh ajillaga yvuulj neg haruuljee. ih delguuriin oiroltsoi har aristai franch huuhen guilga guigaad yvj bsniig harahad europoos durvegsed cholootei orj iren yu ch hiij bsan mongold yah ch ugui gesen shinjtei yvj bgaa haragdsaniig huuliin baiguulgiinhan anhaaraldaa avmaar bh yumaa. mon er n hodoo ch gesen ymarch hynaltgui hesej yvaatai taaraldaad huuli hynaltiinhan haaruur yu hiij bnaa gesen bodol torj blaa uuniig anhaaraachee!!!!

      Хариулах