Рокит Бэй Америкийн CBS телевизийн “The World’s Best” шоуны шүүгчээр уригджээ

Twitter Print
2019 оны 01-р сар 27-нд 12:17 цагт
Мэдээний зураг,

Реппэр, хөгжмийн продюсер О.Баярсайхан буюу Рокит Бэй Америкийн CBS телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд шүүгчээр ажилласан байна.

Дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцдог шилдгийн шилдэг авьяастнууд The World's Best  шоунд өөрсдийн үзүүлбэрээ үзүүлж, ялагч нь нэг сая ам.долларын эзэн болдог байна.

Оролцогчдын үзүүлбэрийг үндсэн шүүгчдээс гадна 38 орны өөрийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн 50 мэргэжилтэн давхар шүүдэг.

Найруулагч, продюсер, телевизийн хөтлөгч, дуучин, жүжигчин, элэглэгч зэрэг дэлхийн хэмжээний оддоос бүрдсэн 50 өөр салбарын  экспертүүдийн нэгээр Монгол Улсаас реппэр, хөгжмийн продюсер Рокит Бэй уригджээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (66.181.191.59) 2019-01-28 17:08
      • 0
      • 0

      Repper maani yneheer shudarga shyydeg shyy. Tiim bolohoor l delhiid urigdsan baihaa.

      Хариулах