Заавал мөнгөн аяганд халуун цай хийж, зочныхоо уруулыг нь түлчих шахах ямар хэрэгтэй юм бэ

Twitter Print
2019 оны 01-р сар 25-нд 15:28 цагт
Мэдээний зураг,

Зочиндоо үзүүлэх, гайхуулах гэж, эсхүл бусдаас дутахгүй гэж, эсхүл хүн муу хэлнэ гэж том ууц, өвчүү тавьж, олон давхар боов өрсөн таваг засч, хэд хоногоор тоос шороонд даруулан, хатааж хөгцрүүлж байхын оронд харин ирсэн зочдоо жинхэнэ хүндэтгэн дайлахын тулд, тэдэндээ амтлаг шинэхэн сайхан хоол зууш идүүлэхийн тулд хонь үхрийн махаа хэсэглэн сайхан амталж чанаад, хөргөгчиндөө муутгалгүй хадгалаж, зочин ирсэн тухай бүр зүсч зууш болгон таваглаж, цагаан идээ, чихэрээр зассан жижиг таваг тавьж байвал цагаан сарын нүсэр зардал, нүсэр дарамт, утга учиргүй чамирхал, хэлбэрдэлтээс зайлсхийж чадахсан.

Заавал мөнгөн аяганд халуун цай хийж, зочноо аяганы халуун амсараар уруулыг нь түлчих шахах ямар хэрэгтэй юм бэ. Түүний оронд сэнжтэй шилэн аяганд /стакан/ цайгаа аягалж баривал зочинд хичнээн таатай байх билээ. Тухайн зочинд хэрэгтэй эсэхийг л үл мэдэх элдэв бэлэг барьж, тэр нь түүнд хэрэггүй бол цааш нь бас нэгэн хэрэггүй хүнд дамжуулан, ингэж дамжсаар эцэстээ хэнд ч хэрэггүй хог болох бэлэг ямар хэрэгтэй юм бэ?

Үүний оронд заавал бэлэг барих хэрэгтэй гэж үзвэл зөвхөн төгрөг өгч болох бөгөөд, ингэснээр тухайн зочин маань тэр мөнгөөр чинь өөртөө хэрэгтэй зүйл худалдан авах болно шүү дээ. Бид өөрсдийгөө харуулах гэж биш харин ирсэн зочиндоо л хамгийн тааатай байх нөхцлийг бүрдүүлэх гэж хичээдэг болчихвол энэ бүхэн шийдэгдэнэ. Хэрвээ бид ингэж чадвал ямар байх вэ? 

1. Цагаан сарын ууц, өвчүү, тавгийн боовонд зарцуулж буй асар их зардал буурна. 

2. Том цар, таваг гэх мэт жилдээ ганц л удаа хэрэглэдэг эд хэрэгсэл хэрэггүй болж, түүнд зардал гаргах шаардлагагүй болно. Ядаж л таны ширээн дээр зөндөө зай гарах болно. Заавал бүхлээр нь чанахын тулд том тогоо, бүрхүүр хайх хэрэгггүй, эсхүл бусдад мөнгө өгч чануулах шаардлагагүй болно. 

3. Ууц, өвчүү гэх мэт нь олон хоног тоос шороонд дарагдаж, хатаж хөгцрөхгүй, хожим нь идэхэд хэцүү, хаяхад бас хэцүү зүйл үлдэхгүй. 

4. Цагаан сарын бэлтгэл ажил гэх нүсэр дарамтаас ангижрах болно. Зөвхөн буузаа хийгээд, махаа жижиглэн бэлтгээд, бэлгэнд өгөх мөнгөө бэлтгээд л гүйцээ.

5. Хамгийн гол нь таныг гэж ирсэн зочин хамгийн сайхнаар дайлуулаад, тоос шороонд дарагдаагүй, хатаж хөгцрөөгүй шинэхэн зууш зооглож, таны өгсөн бэлгийн мөнгөөр хүссэн зүйлээ худалдан авч чадахаар болоод, танайхаас сэтгэл хангалуун баяртай гарах болно.

Л.Буяндалай

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.50.207.150) 2019-02-19 16:12
      • 0
      • 0

      Халуун цай хийж өгөхөөр нь халуунаар уу гэсэн үг биш, харин ч эсрэгээрээ халуунаар нь уух вий гэж болгоомжлох үүднээс мөнгөн аяганд цайгаа хийж бүлээн болтол нь хүлээж байгаад уулгах ёстой юм.

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.143) 2019-01-27 19:42
      • 0
      • 0

      Тэнэг юмуу хаашаа юм. Бичиж байгаагаа өөрөө эргэж уншдаа.Бэлэгдэл, хүндлэл гэдэг юм байдаг юм.

      Хариулах

    • Монол цус

      (31.0.37.107) 2019-01-27 13:03
      • 0
      • 0

      Мөнгөн аяганд уж үзээгүй хувхай гуйлгачин минь байхгүй бол бүү бусдаа атаарх Тийм буян үйлдэх гээд байгаа бол бусад өдөр ньнаад хоолоо хийгээд орсон гарснаа дайлж суу чамдтийм боо!!! Бидний Монголчууд юугаа идэх нь муусайнн харь цусангуудад хамаагүй шүү !!дугуй зайл миний эх онооссс!!!!

      Хариулах

    • Зочин

      (80.83.235.37) 2019-01-26 14:24
      • 0
      • 0

      Тэнэг гөлөг өөрөө аягаа кармаалаад явж бай

      Хариулах

    • Сүрэн

      (64.119.17.234) 2019-01-26 08:57
      • 0
      • 2

      Маш зөв санаа байна аль болох хүний ая тухтай сайхан үйлчлээд л гаргах хэрэгтэй мөнгөн аяга бие бие нээ даган дуурайж баярхах чамирхах сэтгэлгээнд л өөрчлөлт оруулах хэрэгтэй

      Хариулах

    • Зочин

      (202.179.24.237) 2019-01-26 08:43
      • 0
      • 2

      Дээр үеэс ингэж ирсэн гэхийн оронд орчин үетэйгээ зохицуулж ирсэн зочноо тав тухтай сайхан байлгаж өөрчилж яагаад болохгүй гэж?Дээр үед ууц жилд 1 удаа иддэг байсан ч юм билүү тэгэхээр зочид баярладаг ч байсан юм билүү хэн мэдхэв дээ

      Хариулах

    • Би Монгол

      (66.181.179.107) 2019-01-25 19:59
      • 0
      • 4

      Дээр нь нэмээд дараа нь эмнэлэгт олноороо хэвтэж жинхэнэ өвчинд шаналж байгаа хүний эм тариаг хоолонд хордсоныхоо төлөө хийлгэнэ. Цагаан сарын өмнө хойно эмнэлгүүд ачаалал дийлдэхгүй, хагас жилийнхээ төсөвтэй тариа эмийг буруу хоололсон тэнэгүүдэд хийж дуусгана. Зөв ч баярлаж чадахгүй зовлонтой ард түмэн шүү.

      Хариулах

    • Зочин

      (202.9.44.225) 2019-01-25 21:32
      • 0
      • 2

      Heleed yuhvee yag unen

      Хариулах

    • Магнай

      (103.26.195.204) 2019-01-25 17:29
      • 1
      • 2

      Уламжлал болсон зүйлийг битгий үгүйсгэ ард түмэн эцэг өвгөдийнхөө энэ сайхан. Еслол хүндэтгэлийн. Баяраа хийнэ хийсээр ч ирсэн хийж ч байх болно .

      Хариулах

    • 98 наст

      (202.21.124.134) 2019-01-25 17:20
      • 1
      • 1

      аа яадагин заавал мөнгөн аяганд час халуун цай хийж өгнө, ширээ дүүрэн ууц, хэвийн боовоор таваг засах чинь өөр олон юм өрүүлэхгүй арга шт

      Хариулах