МҮОНРТ-ийн уран бүтээлчид Эрхүү хотод сургалтанд хамрагдахаар хүлгийн жолоо заллаа

Twitter Print
2019 оны 01-р сар 24-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн онд “MNB WORLD” сувгаа нээж, Монголын телевизийн түүхэнд шинэ жим татуулсан МҮОНРТ-ийн уран бүтээлчид шинэ оныг сэтгүүлч, уран бүтээлч, боловсон хүчнийхээ боловсрол, ур чадварыг дээшүүлэхэд анхаарал тавих жил болгожээ. 

МҮОНРТ-ийн боловсон хүчнийг урт болон богино хугацааны давтан сургалт, мэргэжил дээшлүүлэх онол-дадлагын сургалтад хамруулах хүсэлтийг Москвагийн алдарт Бүх холбоотын Кино урлагийн дээд сургуулийн Эрхүү хот дахь салбар сургууль, мөн 100 гаруй жилийн түүхтэй Байкалийн их сургууль найрсгаар хүлээн авч, сургалтын эхний шат эхэллээ.

Шинэ оны эхний энэ өдрүүдэд тус телевизийн уран бүтээлчид хилийн дээс алхаж, эхний сургалтаа зориод байна. МҮОНРТ-ийн 100-гаад ажилтан, уран бүтээлч ОХУ-д болж буй "Тунгалаг харц" кино наадмын хүрээн дэх медиа боловсролын сургалтад хамрагдах ба сургалт нэгдүгээр сарын 24-27-нд үргэлжлэх юм. 

"Тунгалаг харц" кино наадмын хүрээн дэх медиа сургалт нь Эрхүү мужийн Боловсролын газар, Байкалийн их сургууль, Кино урлагийн их сургууль, ОХУ-ын "Киноны залуу уран бүтээлчдийн холбоо", "Байгаль нуурыг хамгаалах Олон улсын экологийн төв", "Криэйторуудын төв" болон бусад томоохон уран бүтээлийн нэгдлүүдийн шууд санаачлаган дор зохион байгуулагдаж байгаа ач холбогдол, нэр хүнд өндөр сургалт юм.

Хэвлэл, мэдээллийнхний түүхэнд ийм өргөн бүрэлдэхүүнтэйгээр хилийн чанадад сургалтад хамрагдаж байсан тохиолдол ховор. Харин сувгийн хүртээмж, технологийн шинэчлэл, гадаад харилцаагаа сайжруулж, хөрөнгө оруулалт татаж чадсан МҮОНРТ-ийн удирдах баг энэ чиглэлд даацтай анхаарал хандуулж, одоо боловсон хүчнийхээ мэдлэг, боловсролд анхаарал тавьж байгаа нь сэтгүүл зүйн хөгжил дэх сайн жишээ билээ. 

"Тунгалаг харц" кино наадмын хүрээн дэх медиа боловсролын сургалт нь дараах чиглэлийг онцлох аж.

  1. Тайзны урлаг
  2. Драм
  3. Медиа контентын найруулагч
  4. Анимаци (Хүүхэлдэйн кино)
  5. Операторын ур чадвар
  6. 6.Гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж
  7. 7.Дууны тоног төхөөрөмжтэй ажиллах
  8. Видеомонтаж
  9. Сэтгүүлзүй
  10. Жүжиглэх урлаг. Хүүрнэх чадвар
  11. Уран бүтээлчидтэй ажиллах сэтгэлзүй
  12. ОХУ-ын бүс нутгийн 600-гаад уран бүтээлийн байгууллагынхантай туршлага солилцох уулзалт зэрэг арга хэмжээнүүд болно.​

​Сургалт 3 долоо хоногийн турш болох аж.

Эх сурвалж: mnb.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Иргэн

      (124.158.107.85) 2019-01-24 16:14
      • 0
      • 1

      МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Нинжжамц бүсгүй богинохон хугацаанд маш их ажил амжуулж байгаа аргагүй л энэ цаг үеийн шалгарсан удардагч мөн юмсанж ээ. Түүнийг "Өглөөний сонин"-ы эрхлэгч байхад нь л хамтран ажиллаж, зан зангаа мэдэлцсэнсэн. Одоо жил хагасын дараа болох сонгуулиар өөр нам засгийн эрхэнд гараад Нинжийг битгий л солиод хаячихаасай билээ.

      Хариулах