
"Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай" Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2019 оны хоёрдугаар сарын 5,6,7 -нд буюу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр "Цагаан сар"-ын баяр тохиож байгаа тул ажиллахгүй. Эдгээр өдрүүдэд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчиж байгаа.
Боомтууд харин маргаашнаас эхлэн ажиллах юм.
Монгол Улс, БНХАУ-ын хуулиар тогтоосон дараах баярын өдрүүдэд хилийн боомтууд ажиллахгүй.
Монгол Улсын
-
Шинэ жил - 1 дүгээр сарын 1-ний өдөр ,
-
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр – 3 дугаар сарын 8-ны өдөр,
-
Хүүхдийн баяр – 6 дугаар сарын 1-ний өдөр,
-
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр – 7 дугаар сарын 11-15-ны өдрүүд,
-
Цагаан cap (шинийн 1,2,3-ны өдрүүд),
-
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр – 12 дугаар сарын 29-ний өдөр,
-
Их эзэн Чингис хааны өдөр – Их эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 зэрэг болно.
БНХАУ
-
Шинэ жил – 1 дүгээр сарын 1-ний өдөр,
-
Цагаан сар – 2 дугаар сарын 7-9-ний өдөр,
-
Ханш нээх өдөр – 4 дүгээр сарын 4-ний өдөр,
-
Олон улсын хөдөлмөрчдийн баяр – 5 дугаар сарын 1-ний өдөр,
-
Луут завины баяр – 6 дугаар сарын 9-ний өдөр,
-
Намрын баяр – 9 дүгээр сарын 15-ны өдөр,
-
Үндэсний баярын өдөр – 10 дугаар сарын 1-3-ны өдөр зэрэг болно.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.