Дэлхийн хамгийн өндөр эхнэр нөхөр Хятадад амьдардаг

Twitter Print
2019 оны 03-р сар 19-нд 10:16 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хамгийн өндөр эхнэр нөхөр бол БНХАУ-ын иргэн Сун минг минг, Шү яан нар юм. Нөхөр Сун Минг Минг 2.36 м бол эхнэр Шү Яан 1.87 м өндөртэй. 

Тэд хоёул спортын хүмүүс бөгөөд Сун Минг Минг аваргажих эмгэгийн улмаас 1998 онд 15 насандаа биеийн өндөр нь 2 м хүрч, энэхүү биеийн онцлогоо ашиглан улсын сагсан бөмбөгийн багт орсон байна.

2005 онд түүний биеийн өндөр 2.35 м болсноор АНУ-ын Лос Анжелос хотноо мэс засалд орж тархин дахь хавдрыг авахуулсанаар аваргажих эмгэгээс ангжирчээ.

Мэс заслын дараагаар түүний биеийн өндөр 2 м 36.17 см дээр тогтсон байна. Түүнийг дотоодын болон гадаадын сагсан бөмбөгийн багууд маш ихээр сонирхож байсан бөгөөд тухайн үед ар гэрийн хүнд нөхцөл байдлын улмаас бэлтгэл хийх боломжгүй байсан хэмээн ярьжээ.

Сун Минг Минг 2009 оны спортын наадамын үеэр бэртэл авсан бөгөөд мөн тэр үед амьдралынхаа чухал нэгэн хүнтэй учирсан нь түүний гэргий Шү Яан юм. Тухайн үед Шү Яан БНХАУ-ын Хэй лонг жианг мужийн эмэгтэй сагсан бөмбөгийн багийн гишүүн байсан бөгөөд дараагаар нь Улсын шигшээ багт уригдаж улсын шигшээ багийн гишүүн болсон. 

Сун Минг Минг, Шү Яан нар 2013 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулан хуримаа хийсэн. 2016 онд тэдний бяцхан охин хорвоод мэндэлсэн. Маш олон хүмүүс тэдний хүүхдийн өндөрт анхаарлаа хандуулж байсан. Охин 55 см өндөр, 3кг 750 гр мэндэлсэн бөгөөд мэндэлсэн цагаас хойш хурдацтай өсөж бойжиж байгаагаас харвал биеийн өндөр 2 м давсан өндөртэй болно хэмээн таамаг дэвшүүлж байжээ.

Шү Яан нэгэн ярилцлага дээр охиноо сагсан бөмбөгийн тамирчин болоосой гэж хүсдэг гээд "Түүний биеийн өндөр нь хэдэн см хүрэх нь хамаагүй ч спорт бол хүний эрүүл байхын үндэс, тиймээс охиноо спортын хүн болгон хүмүүжүүлнэ" хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Бэйбэй шуво сайт

Хятад хэлнээс орчуулсан П.Одонтунгалаг

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.