Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн алтан хуримаа хийжээ.

Twitter Print
2014 оны 03-р сар 27-нд 09:04 цагт
Мэдээний зураг,

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн өчигдөр алтан хуримаа хийжээ. Тэрээр гэргийтэйгээ нэгэн гэр бүл болоод 52 жилийг хамтдаа үдсэн байна. Түүний хань С.Баасан Б.Лхагвасүрэн гуайн олон бүтээлд шингэсэн байдаг. Магад түүн шиг олон уран бүтээлдээ гэргийгээ дурдсан уран бүтээлч ховор. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн 1962 оноос уран зохиол бичиж эхэлсэн бөгөөд 4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг, Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулж “Атга нөж” жүжиг туурвисан гээд түүний уран бүтээлийг дурдвал дундрашгүй арвин билээ. Монголын нийгэмд үлгэр дуурайлал болж ирсэн нэгэн сайхан гэр бүлийн алтан хуриманд урлаг соёлын олон эрхмүүд хийгээд уран бүтээлчид нэг дор уригдсан аж.  Г. Ганаа  

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.