Спортын гимнастикчид багийн дүнгээр медальт байрт шалгарлаа

Twitter Print
2019 оны 01-р сар 23-нд 09:16 цагт
Мэдээний зураг,

Монголын Гимнастикийн Холбооны Спортын Гимнастикийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид ОХУ-ын “БЛАГОВЕЩЕНСК” хотноо 2019 оны 01 дүгээр сарын 19/21-ний өдрүүдэд “БЛАГОВЕЩЕНСК” хотын захирагчийн нэрэмжит 20 дахь удаагийн ОУ-ын тэмцээнд оролцож байна.

Баг тамирчдыг дасгалжуулан дасгалжуулагч багш ОУХМастер Ц. Алтантөгс, ОУХМастер Д.Оюунтуяа, СМастер Э.Оргилмаа нар ажиллаж байгаа юм.

Энэхүү тэмцээнд Монгол, ОХУ-ын Владивосток, Благовещенск, Чита, Хабаровск, Райчихинск, Комсомольск-Амуре, Зея нийт 2 орны 8 багийн 100 гаруй тамирчид өсвөр нас, насанд хүрэгчдийн ангиллаар оролцож байгаа юм.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.