У.Хүрэлсүх УИХ-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг тавих хэрэгтэй...

Twitter Print
2019 оны 01-р сар 21-нд 14:16 цагт
Мэдээний зураг,

“Олон аймгийн цуст тэмцэл, талын язгууртнуудын өрсөлдөөн Тэмүүжины ялалтаар өндөрлөв” гэдэг шиг Хүрэлсүхийн нам дотроо хийсэн тулаан түүний хүслээр болов. Хэдэн сарын өмнө миний бие “У.Хүрэлсүхэд Путин болох боломж байна. Хууль хэрэгжүүлдэггүй уул уурхайн “нинжа” компани руу тусгай хүчин хөдөлгөх, Эрдэнэтийн 49 хувийг төрд авах зоримог шийдэл хийгээсэй” хэмээн бичиж байжээ.

Нэгэнт МАН доторхи тэмцэл Хүрэлсүхийн санасанаар болсон тул УИХ-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар Т.Аюурсайханаа тавих хэрэгтэй. Тэр Х.Нямбаатарт Зам тээвэр, хөгжлийн яамыг өгөөд урамшуулан явуул. УЕПГ, АТГ-ын даргын суудлыг ч гэсэн нэгэн гар удирдах нь зүйн хэрэг. Юун Ерөнхийлөгчид хишиг хүртээх. Үүнийг л Путин шиг багаа бүрдүүлэх, “Турк гамбит” гэж хэлээд байгаа юм. Тэгээд ч дайны дараа торго дурдан, алт мөнгөөр холбоотноо урамшуулдаг болохоос буу зэвсэг өгдөггүй.

Бүх хүч, эрх мэдлээ гартаа аваад Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Чингис, Самурай бондууд, Төмөр замын 740 сая ам.долларын үрэн таран хийлт, ЖДҮС-гаас хулгай хийсэн Д.Амарбаясгалан мэтийн нөхдийг мориноос нь буулган эмээлийг аваад хөөн явуулах, Эрдэнэтийн 49 хувь зэрэг томцуулыг “салхи татуулан” унагах хэрэгтэй. Олон нийтийн хүлээлт, омог аймаг дотроо хийсэн тэмцлийн чинь үр дүн хүлээлт үүсгэлээ. Тэр хүлээлтийг үр дүн гаргах, хулгай зэлгийг зогсооход сайн баг, итгэж болох шадар туслахууд хэрэгтэйг Монголын түүх өгүүлдэг.

Буянгийн Б.Жаргалсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.