Цайг нар зөв эргүүлэгтэй аягална

Twitter Print
2019 оны 02-р сар 04-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Цайны дээж өргөх үедээ бүтэлгүй муухай үгс хэлдэггүй. Жишээ нь, өр ширгүй, өвчин зовлонгүй, идэж уухаар дутаалгүй байлгаж хайрла... гэх мэт үгс хэлдэггүй. Өвөг дээдсийн, уул усны эздийн, наран ээжийн амар мэндийг эрж байна хэмээн өргөдөг.

“Үе үеийн өвөг дээдэс минь, хөх мөнгөн тэнгэр минь, хөрст алтан дэлхий минь, 99 тэнгэр минь, 33 хурмаст минь, уул усны эздүүд минь, ураг төрлийн онгодууд минь, өвгөн буурал аав минь, эмгэн буурал ээж минь, харсан даасан тэнгэрүүд минь, хар лусын савдагууд минь, атаа таван тэнгэр минь Та бүхэндээ .... жилтэй .... овогтой .... би цайныхаа дээжийг өргөж, амар мэндийг тань айлтгаж байна” хэмээн хэлж өргөөд эцэст нь “үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж, хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж хайрлаарай” хэмээн хүсдэг учиртай.

Цайны дээж өргөх үед гэрийн эзэгтэй үс гэзгээ янзлан нүүр гараа угааж, толгойдоо малгай, алчуур сэлтийг тавьж, хэт халуун биш цайны дээж өргөх ба гарын алгыг дээш харуулсан маягтай өргөдөг. 

Цайг нар зөв эргүүлэгтэй аягална, аяга руу амьсгалаа эгц хандуулах, юм ярьж шүлсээ үсэргэхийг цээрлэнэ. Эмтэрхий аяганд цай хийвэл зочноо доромжилсон болно, аяганы амсарт хурууны өндөг хүргэвэл гэм үүрнэ, амсар бялхаж асгартал хийвэл амны хишиг гадагшилна, нар буруу эргүүлж цай аягалбал үйл хэрэг буруу эргэнэ, аягалсан цайг амсалгүй ширээн дээр тавибал чөтгөр түрүүлж амсана хэмээн цээрлэдэг. 

Жич: Интернетэд байх тэр олон зурагнаас ганц энэ зураг дээрх байдал “зөв” байлаа. Цай самарч буй шанаганы амсар болон наана байгаа данх хаалга үүдний эсрэг буюу хоймор руу чиглэсэн байв. Үүдний эсрэг харуулдаг нь хоол хүнсний дээж гэр дотор хадгалагдаж үлдэх бэлгэдэл болно.

Ч.Буянбадрах

Олон улсын Аялал жуулчлалын хөгжлийн төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.