Мөнгөний тухай хэдэн насанд нь хэрхэн ойлгуулах вэ?

Twitter Print
2019 оны 05-р сар 11-нд 15:08 цагт
Мэдээний зураг,

Хүүхдэдээ мөнгөний тухай үндсэн ойлголтуудын талаар цэцэрлэгт байхаас нь л ярилцаж байгаарай. Харин хэдэн насанд нь хэрхэн ярилцаж болох талаар зөвлөгөөг хүргэе.

3-5 нас 

Мөнгөөр эд юмсыг сольж авдаг гэдгийг зааж 10, 20, 50 төгрөгний ялгааг их бага гэдгээр нь тайлбарлаж өгөөрэй. Дэлгүүрт ороод авах шаардлагатай зүйлсээ хамтдаа ярилцах, илүү зүйл авах бол мөнгө хүрэхгүй байж болох тухай тайлбар тохиролцоог хийж сургах.

6-9 нас 

Өдөр тутмын (халаасны) мөнгө өгч эхэлж болно. Өөрийн халаасны мөнгөө зорилготойгоор хэмнэж хадгалахад тусалж, шаардлагатай үед зарцуулах аргыг ярилцаарай. Жишээ нь: Тоглоом авах, гэр бүлийн гишүүн, найздаа төрсөн өдрийн бэлэг авах зорилгоор мөнгөө хадгалж болно. Энэ үед нь мөнгө хадгалах сав (гахай) бэлдэж бэлэглэх нь урам өгдөг. Мөн гарцаагүй хэрэгтэй зүйл, хүсэж буй зүйлийн үнэ цэнэ ялгааг танихад таны уйгагүй оролцоо хэрэгтэй.

9-13 нас

Хадгаламжийн данс нээхэд нь тусалж, харилцах дансны талаар тайлбарлахад тохиромжтой үе бөгөөд харилцах данс гэж юу болох, хэзээ хэрэг болдог талаар сайн тайлбарлаж өгөөрэй. ATM буюу бэлэн мөнгөний машинаас мөнгө авахдаа хамт явж ашиглах заавар аюулгүй байдлыг танилцуулаарай. Мөн энэ насанд өрхийн төсөв зохиохдоо хүүхдээ оролцуул. Ингэснээр хүүхэд амьдралын өртөг зардлын талаар ойлгоход тусална.

13-15 нас 

Найзууддаа бэлэг авах, хувцас авах гэх мэт үнэтэй зүйл авахад нь зориулж та хүүхдийнхээ халаасны мөнгийг нэмж өгч болно. Мөн хувиараа бизнес эрхлэх талаар ч танилцуулахад тохиромжтой . Байрны мөнгө, ашиглалтын зардал, утас, зурагтын төлбөрийг төлөхдөө хамт явж цахилгаан, ус, утасны ярианы хэрэглээгээ хянаснаар хэмнэж болох мөнгөө цуг тооцоолоорой.

***

Хүүхдийнхээ нь яг юуны төлбөрийг хэрхэн төлж, та өөрөө мөнгөө юунд зарцуулсан, орлогоо яаж хичээж ажиллаж олдог талаараа тодорхой, нээлттэй бай.

Та хүүхэдтэйгээ тогтмол ярилцаж, өөрийнхөө санхүүгийн хариуцлагатай байдлаар үлгэрлэж, тэдэнд мөнгөө үрэх (зарцуулах) боломж олгосны дараа мөнгөний жинхэнэ үнэ цэнийн тухай зааж чадвал том хүмүүс болоод хариуцлагатай, биеэ даасан, мөнгөний үнэ цэнийн талаар зөв ойлголттой нэгэн болох зөв замд нь оруулж байна гэсэн үг.

Г. Төмөрзаяа

БНСУ-ын Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр, Сэтгэл Судлалын докторант

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.