ХАЙРЫН ТАВАН ХЭЛ буюу хүүхэд бүрийг ойлгох нь

Twitter Print
2019 оны 01-р сар 16-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

Хүүхэд бүхэн хайрлуулах, хайрлууж байгаагаа мэдрэх, бусдыг хайрлах өөр өөр арга замтай байдаг. Тиймээс та, хүүхэдтэйгээ харилцах харилцаагаа хүчирхэгжүүлэхийн тулд хүүхдээ сайн ажиглаж анзаарч түүний хайрын хэлийг таньж мэдэж авах нь маш чухал шүү.

Үгийн хайрын хэл 

Хэрвээ таны хүүхдийн хайрын хэл нь үг бол түүнийг урамшуулах, ил захидал бичиж өгөх, талархалаа илэрхийлэх гэх мэт сэтгэлийн үгээр илэрхийлж буй илэрхийлэлд хамгийн их баярлаж урамших бөгөөд нөгөөтэйгүүр өөрөө хайраа илэрхийлэхдээ ч үгээр, сайшаалаар илэрхийлдэг. Мөн тэр, хэн нэгэн муухай үг хэлсэн, доромжилсон үед хамгийн их гомдсон байх нь бий.

Чанартай цаг 

Хайрын хэл нь “Чанартай цаг” байдаг хүүхдүүдийн хувьд тэдний зүрх сэтгэл тантай хамт өнгөрүүлсэн цаг хугацаагаараа дүүргэгдэж, хэдий хажууд нь байсан ч яг өөрт нь зориулж цаг гаргахгүй байвал гомдох, хайрлуулахгүй байгаа мэт мэдрэмж төрдөг. Тийм болохоор та гоё үг хэлж, гоё зүйл авч өгөхөөс илүүтэй “Таны цаг хугацаа”, “Таны зориулалт”-ыг мэдрэхдээ хайрлуулсан мэдрэмж авдаг.

Хүрэлцэхүй 

Хайрын хэл нь хүрэлцэхүй байдаг хүүхдүүдийн хувьд тэврэх, илэх, мөрөн дээр нь зөөлөн цохих, гарнаас нь атгах гэх мэт биеэрээ хайраа илэрхийлэх үед тань хайрлуулж байна гэсэн мессежийг авах бөгөөд өөрөө бусдыг хайрлахдаа ч үнсэх, тэврэх гэх мэт үйлдлээрээ хайраа илэрхийлдэг.

Бэлэг өгөх 

“Бэлэг”-ийн хайрын хэлтэй хүүхдүүдийн хувьд хэн нэгэн өөрт нь сэтгэлээсээ бэлэг өгөхөд жижигхэн зүйл ч байсан хамаагүй маш их баярладаг. Өөрөө хайраа илэрхийлэхдээ ч хүнд бэлэглэх зүйлээ гоё боож баглаад, маш их догдолж, өөрийнхөө өгч байгаа зүйлээрээ, хандлагаараа хайраа илэрхийлдэг.

Халамж Тэдний хайрын хэл бол хэн нэгэн өөрийнх нь төлөө зориулж ямар нэг зүйл хийх. Тухайлбал, яг өөрт нь зориулсан онцгой хоол хийж өгөх, массаж хийж өгөх гэх мэт өөрт нь үйлчлэхэд хайрыг мэдэрч өөрөө хайраа илэрхийлэхдээ ч бусдад тусалж байгаагаараа илэрхийлдэг.

Та хүүхдийнхээ хайрын хэлийг таньж мэдэхдээ юунд хамгийн их баярлаж байна, юунд хамгийн их гомдож байна гэдгийг нь бодоод, ажиглаад үзээрэй. Хайрын хэлийг таньж чадвал хүүхэд сэтгэл зүйн хувьд эрүүл болон хайрын сав нь дүүрэн өсөхөд нь чухал нөлөөтэй юм.

Дашрамд хэлэхэд ханийнхаа, хайртынхаа хайрын хэлийг дээрх аргуудаас таньж мэдээрэй. Тэгвэл хэн хэн нь хайр дүүрэн жаргалтай байна шүү дээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.