Монголын тамирчид Дакар ралли-2019-д 33-р байрт бичигдэж байна

Twitter Print
2019 оны 01-р сар 16-нд 13:15 цагт
Мэдээний зураг,

Дакар Ралли өндөрлөх ойртсон энэ үед автомашины ангиллын ялагч эцсийн өдөр тодрох болно. Уралдааны 8 дахь гараанд манай тамирчид 06:48:82 цагийн үзүүлэлттэйгээр 42-р байраар барианд орж ирлээ.

Ингэснээр одоогийн байдлаар нэгдсэн дүнгээр авто ангилалдаа 33-р байрт бичигдэж байна.

Ө.Бямбадэлгэр "Өдрийн халуун наранд ойрхон давтамжтай 2 удаа ремен тасарлаа. Бүгчим, +40 градуст өдөржин явбал ременгүй болох юм байна".

Ө.Бямбацогт "Огцом элсэн манхан ихтэй гараа байлаа. Их халуун байсан. Замын ихэнх хэсэг чулуутай, хайргатай. 50 км орчим манханаар явсан. Осолтой замууд их байлаа. Бусад өрсөлдөгч нартайгаа хэсэг бөөндөө явцгаахдаа Кроссын уралдаан шиг л уралдлаа. Ремен хэд хэд тасарсан ч машинд асуудал байхгүй" гэж ярьсан байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.