ЗТХЯ-ны албан тушаалтнууд муудалцан вагоны эд зүйл эвдсэн хэмээн УБТЗ-ын удирдлага сайд Я.Содбаатарт ханджээ

Twitter Print
2019 оны 01-р сар 16-нд 10:44 цагт
Мэдээний зураг,

"Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа нэгдүгээр сарын 3-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарт албан бичиг илгээжээ. 

Албан бичигт дурьдсанаар, Я.Содбаатар сайдын тушаалаар Зам-Үүд сумын нутагт байрлах барилга байгууламж хүлээн авахаар ЗТХЯ-наас комисс томилогдон арванхоёрдугаар сарын 27-29-нд явсан аж. Энэ ажилд нь зориулж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс тусгай хоёр вагон гарган үйлчилжээ. 

Комисст багтсан Зам тээврийн хөгжлийн яамны ажилтнууд 2018 оны 12 сарын 27-ны орой галт тэргээр зорчих үедээ архидан согтуурч, хоорондоо маргалдан вагоны эд зүйлийг эвдэж, шаардлага тавьсан төмөр замын ажилтнуудыг айлган сүрдүүлж, доромжилсон байна. 

Төмөр замын удирдлага энэ ёс бус асуудлаар Я.Содбаатар сайдад албан ёсоор хандаж, хавсралт гурван хуудас материал хүргүүлжээ.  

Энэ дагуу ЗТХ-аас шалгаж буй юм байна. 
Хэрэв шалгалтаар галт тэргэнд зорчин явах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн  албан хаагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, төрийн албанаас чөлөөлөх арга хэмжээ авна гэсэн тайлбар өгч байна.    

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.