Архидан согтуурч танхайрсан хурандаа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Twitter Print
2019 оны 01-р сар 16-нд 10:02 цагт
Мэдээний зураг,

Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Ц.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргал нар нь ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж сахилгын зөрчил гаргасан тул Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны б/36 тоот тушаалаар 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Энэ сарын 12-13-ныг шилжих шөнийн 01.00 цагийн үед БЗД-ийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст ирсэн зодоон болоод байна гэх дуудлагаар БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид Баянмонгол хороололд очсон байна.

Шалгалтаар ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа Ц.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дэд хурандаа Д.Отгонжаргал нар Ц.Ариунбатын гэрт согтууруулах ундаа хэрэглэж, хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж, зодолдож нэгнийхээ биед гэмтэл учруулсан хэрэг үйлдсэн нь тогтоогдон шалгагдаж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.