Манай улсын хүн ам урьдчилсан дүнгээр 2018 онд 61 мянга 600 хүнээр өсчээ

Twitter Print
2019 оны 01-р сар 15-нд 13:26 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын хүн ам 2018 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.2 сая болж, өмнөх оноос 61 мянга 600 (1.9 хувь) хүнээр өсчээ.

Улсын хэмжээнд 2018 оны байдлаар 78993 хүүхэд төрсний 77528 (98.1 хувь) нь Монгол Улсад, 1465 (1.9 хувь) нь хилийн чанадад төрсөн байна. Төрсөн хүүхэд өмнөх оноос 3259 (4.3 хувь)-ээр, нас барсан хүн 1518 (9.6 хувь)-аар тус тус өсчээ.

Монгол Улсын 1000 хүнд ногдох төрөлт 24.4, нас баралт 5.4, ердийн цэвэр өсөлт 19.0  болсон байна. 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 0.6 пункт, нас баралт 0.4 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.2 пунктээр тус тус өсчээ.

Харин 1000 хүнд ногдох төрөлт Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Орхон аймагт болон Улаанбаатар хотод улсын дунджаас 1.5-3.4 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.2-12.3 пунктээр доогуур байна. 1000 хүнд ногдох нас баралт Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотод улсын дунджаас 0.1-0.5 пунктээр дээгүүр, харин Архангай, Дархан-Уул, Дорнод, Увс аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-1.8 пунктээр доогуур байгаа юм.

Улсын хэмжээнд 1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Баян-Өлгий, Говьсүмбэр, Ховд, Орхон аймагт болон Улаанбаатар хотод улсын дунджаас 2.0-4.0 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.2-11.9 пунктээр доогуур байна.

Д.Өлзийсайхан

Эх сурвалж: Монцамэ агентлаг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.