Монгол сүмочид 10 гаруй тэрбум төгрөгөөр хүүхдийн эмнэлэг барина

Twitter Print
2019 оны 01-р сар 15-нд 17:26 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сүмод барилдаж байгаа Монгол сүмочид хамтран эх орондоо хүүхдийн эмнэлэг барих төслийг эхлүүлжээ. Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын санаачлагаар эхлүүлж байгаа юм.

Токио хотод энэ сарын 13-ны өдөр эхэлсэн Хацү башётай зэрэгцээд энэ сайхан мэдээ арлын орноос түгэж, тус улсын олон бизнесмэн монгол сумочдын сайн үйлсийг дэмжихээ илэрхийлсэн байна.

Уг эмнэлгийг барих ерөнхий төсөв нь 4 сая гаруй доллар буюу монгол мөнгөөр 10 гаруй тэрбум төгрөгний өртгөөр баригдах юм байна.

Харин Монголын талаас газар олгох асуудлыг шийдвэрлэх аж.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.