Дал гарсан даруулгагүй мунхагууд ихэсч байна...

Twitter Print
2019 оны 01-р сар 19-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

Би бол их цэвэрч хүн... гэж ирээд л ярих хүн дүүрэн. Гэтэл яг ачир дээрээ орон гэр нь нохойн хороо. Хорь, гучин жил огтхон ч засвар хийгээгүй, бүх тавилга нь хуучин, баннанд нь усанд орох ч аргагүй, буузны жигнүүр нь гэхэд л энэ тэндээс олж нийлүүлсэн цуглуулга байх жишээтэй. Ширээний нь алчуур шалны алчуураас дор. Ийм цэвэрч хүн байхгүй ээ.

Би их тэвчээртэй хүн, тэвчиж амьдар гэх хүн. 50, 60 жил ханилсан ханьдаа байнга загнуулж зандруулж ямарч хүндлэлгүй амьдрсанаа тэвчээр гэж гайхуулах. Хайран амьдрал нэг л амьдрах амьдралд хүн ингэж тэвчиж амьдарлаа гээд юу хожихыг үл ойлгох.

Үргэлжийн хэрүүл, доромжлол дор амьдарсан хүн уймраа, эргүү, нүүр ам нүдний гал цогийн тухайд бол үртэс ч үлддэггүй. Архичин нөхөр, арчаагүй эхнэр, завхай эр, харийн тулам нөхөр, харамч новш гээд янз бүрийн ааш араншин хэцүү улсыг яагаад заавал "ТЭВЧИЖ" амьдрах гэж зүтгэх ёстойг би лав ойлгодоггүй.

Энэ орчлонд би ч та ч ганц удаа ирээд буцаж буйгаа баттай мэддэг. Хойд насанд эргэн төрөх байдаг ч түүнээ бид мэдэхгүй. Тиймээс тэвчиж биш хүсэж байгаагаараа та яавал аз жаргал баяр баясалтай байх вэ, тийм л газраа хүн амьдрах учиртай.

Өөрөө ч өрөөлийг ч зовоон зовоон хамтдаа 50,60 жил эргүүтэж амьдарснаа "Тэвчээр" гэж солиорох ямар хэрэгтэй юм бэ? Таны агуу тэр тэвчээрийн золиосонд үр хүүхэд чинь амьдралдаа итгэх итгэлгүй, цаашид эхнэр нөхөртэйгээ яг л та нар шиг хар яр, гэж харьцсан, халамжгүй баяр баясалгүй нэгэн болж төлөвшинө. Өөрийнхөө гаргасан чухам лаг тэвчээрийн үр дүнд та нөхөртэй эхнэртэй насаараа сайхан амьдарсан хүн мэт бусдад харагдаж болох ч үр хүүхэд чинь яг л та нар шиг тэвчиж амьдрах зам хүлээж буй.

Хэрэв хэн нэгэнтэй насаараа амьдармаар байгаа бол аргадаж, халамжилж, уучлал гуйж, инээх баярлах, зөөллөх шалтгаан нь болж чадахгүй бол амьдрал чинь там л болно. Хүрлийж гундсан царайтай хүмүүс хэдийчинээ дүүрэн байна, тэнд ямарч уучлал, баяр хөөр, халамж байгаагүй гэсэн үг. Бие биенээ хатааж гундаах гэж хамт амьдардаггүй юм. 

Би их ухаантай хүн гэх. Гэтэл таван үг бусадтай солилцохдоо хэзээ яриа нь илүүдэж, хаана зогсох, үгүйгээ мэдэхгүй ээ. Өдөр бүр ааш авир нь өөрчлөгдөнө. Бүүр минут секундэд өөр өөр зүйл ярих. Ухаантай хүн гэдэг ядаж л дор хаяж 10 минут хүний яриаг сонсдог. Энэ хүн яагаад бухимдаад байна гээд болвол тайвшруулдаг. Түүнээс уурлаж бухимдсан нэгнийг улам уурлуулдаг хүн ухаантай хүн байдаггүй ээ.

Монголчууд бидний хамгийн их хэлж "гайхуулдаг" үгс би хөгшин настай хүн гэж ирээд л. 77, 79 хүрсэн Америк, Европ, Солонгос, Япон үе тэнгийнхэнээ хараач? Бүжиглэж, дуулж, инээж, аялж, алхаж, хэл сурч, оюун ухаан хөгжүүлэх тоглоом тоглож, үгийн сүлжээ бөглөнө. Залуу насандаа хийж чадаагүй амжаагүй бүхий л баяр баяслыг амжиж хүртэх гэж, залуудаа хийж үзээгүй бүхнээ үхэлтэй уралдаж хийх гэж, сурах гэж зүтгэнэ тэд.

Харин манайд эсрэгээрээ 70 дөнгөж гарцгаасан атлаа учиргүй эрүү өвдөг нийлчихсэн хөгшид гэх тэд гомдоллож, хэн нэгнийг ачлахыг шаардаж, үхэхээрээ айлгаж амьдарсаар.

Хамгийн эмгэнэлтэй нь цаана нь яг энэ халааг нь авах гээд өөрийг нь дууриагаад зогсож буй өөрийг нь өвччихсөн 50-тай хүү, охин нь араас нь элдээд би хөгшин хүн, би хийдгээ хийсэн, би ийм л хүн өөрчлөгдөхгүй, би аав ээжийгээ дууриасан юм гэцгээх атлаа, хойшид бас л яг өөрсдийг нь дууриах 20, 30-тай хүүхдүүддээ тэнэг мунхаг залхуу, чиний насан дээр би ийм байгаагүй гээд гүзээгээ унжуулж нүүрнийхээ арьсыг үрчийлгэж, хөшиж үхэхээ хүлээн амьсгаадаж буй бүхэл бүтэн үе арми алхацгааж байна.

Эх эцэг бүхэн бурхан биш. Буг шиг буруу үлгэр дууриалтай эх эцэг болохгүйн төлөө бид өөрчлөгдөх хэрэгтэй. Би 70 гарчихаад ийм эргүү байсаар үхмээргүй байна. Харин та яамаар байна.

ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Өлзий

      (103.50.207.150) 2019-01-22 08:10
      • 0
      • 0

      Зөв л бичсэн байна. Хүн хэлэхээс нааш ... гэж үг байдаг даа. Эндээс санаа авах юм зөндөө байнаа.

      Хариулах

    • бат

      (81.206.223.83) 2019-01-15 21:22
      • 0
      • 0

      Тэр насан дээр очихоор аяндаа чамд мэдэрүүлээд өгнө.Орон орны орчин,нөхцөл.цаг уур,амьжиргаа өөр,өөр хүн тэр нөхцөлдөө тохирч амьдардаг Монголчууд гэр бүлсэг амьдралтай учираас гэнжин хэлхээгээр явдаг юм шиг байгаа юм.Чи насанд хүрлээ бие даагаад амьдар гэх боломж нөхцөл нь бүрдээгүй болхоор нөхцөл байдалаа дагхаас гэж бодож байна.

      Хариулах

    • бат

      (81.206.223.83) 2019-01-15 21:21
      • 0
      • 0

      Тэр насан дээр очихоор аяндаа чамд мэдэрүүлээд өгнө.Орон орны орчин,нөхцөл.цаг уур,амьжиргаа өөр,өөр хүн тэр нөхцөлдөө тохирч амьдардаг Монголчууд гэр бүлсэг амьдралтай учираас гэнжин хэлхээгээр явдаг юм шиг байгаа юм.Чи насанд хүрлээ бие даагаад амьдар гэх боломж нөхцөл нь бүрдээгүй болхоор нөхцөл байдалаа дагхаас гэж бодож байна.

      Хариулах

    • бат

      (81.206.223.83) 2019-01-15 21:21
      • 0
      • 0

      Тэр насан дээр очихоор аяндаа чамд мэдэрүүлээд өгнө.Орон орны орчин,нөхцөл.цаг уур,амьжиргаа өөр,өөр хүн тэр нөхцөлдөө тохирч амьдардаг Монголчууд гэр бүлсэг амьдралтай учираас гэнжин хэлхээгээр явдаг юм шиг байгаа юм.Чи насанд хүрлээ бие даагаад амьдар гэх боломж нөхцөл нь бүрдээгүй болхоор нөхцөл байдалаа дагхаас гэж бодож байна.

      Хариулах

    • Narantuya

      (59.153.114.66) 2019-01-15 15:19
      • 0
      • 0

      Zuv l zuil hunduj bichjee. Nadad bol taalagdjiin.

      Хариулах

    • чимэд

      (182.160.33.115) 2019-01-15 12:10
      • 0
      • 0

      эцэг Хулганай НАХЯ-ны хурандаа,эх Цэвэлмаа ХХбанкны зээлийн газрын дарга, хоёулаа гадаад орон руу томилолтоор байнга явдаг амьдрал туйлын хангалуун,өвөө эмээ нь хөдөө амьдардаг захиргаадалтад бараг өртөөгүй,дураар,яльгүй танхай задгай яриатай хүүхэд өссөн юм.Шүлэг яруу найргийн төрмөл авьяастай,нөхөргүй,АНУ-д амьдардаг бүсгүй бичжээ.Амжилт хүсье,үгээ улам хурцлаарай

      Хариулах

    • би

      (122.201.26.172) 2019-01-15 10:23
      • 0
      • 1

      Бяцхан ухаалаг, бяцхан зөв хандлагатай, бусдад дарамт болохгүй бас хажуугаар нь өөрийгөө хаяахан эрхлүүдээд явж байвал болмоор л юм шиг санагддаг юм.

      Хариулах

    • Жаргалтай хүмүүн.

      (122.201.21.177) 2019-01-15 00:09
      • 0
      • 3

      Зовлонт амьдралаар амьдарсан хүн бичсэн бололтой. Айл бүрийн амьдрал чинийх шиг биш гэдгийг мэдэж ав. Боловсрол, ажил мэргэжилээс шалтгаалаад хүн бүрийн амьдрал, аз жаргал харилцан адилгүй шүү. Хайр халамжаар дүүрэн, жаргалтай амьдралаар амьдарсан, гэртээ тухтай, гачигдах, дутагдах зүйлгүй амьдарч яваа хүмүүс ийм аймар ааш авир гаргадаггүй юм шүү. Бичигч хүмүүн их муу орчинд өссөн бололтой.

      Хариулах

    • Buzar gichiid

      (85.220.180.29) 2019-01-14 23:52
      • 1
      • 0

      Ene neg buzartssn gichii,tanai aaw eej l tm bsn bx,ene stresstei niigemd vr achaa xayad cham shig alcagaj ywax uu

      Хариулах

    • дэмжигч

      (202.126.89.98) 2019-01-14 23:26
      • 0
      • 1

      яг тийм шүү нээх муухай өөрчлөгдөшгүй хатуу тэнэг зарчимтай хөгшин хадмууд их.үзэл тогтсон ч гэх шиг эргүү ээж ахыгаа хүндлэр тэнэг нөхрөө хархаар дургүй хүрмээр

      Хариулах

    • Би.

      (122.201.21.177) 2019-01-15 00:23
      • 0
      • 1

      Тэгвэл хадмаасаа хол амьдраач.

      Хариулах

    • Зочин

      (66.181.178.20) 2019-01-14 22:25
      • 0
      • 1

      Яг үнэн.

      Хариулах

    • Зочин

      (66.181.160.110) 2019-01-20 17:56
      • 0
      • 0

      Зочин-Арчаагүй юм бичихийн тэр насыг насанд хүрэхээрээ аандаа амьдрал үзүүлээд өгнөө Миний хувьд санал нийлэхгүй Нийт настангуудыг хамруулаад яахав дээ. Хадмуудадаа гологдоод бухимдсан амьтан бичсэн бололтой чааваас даа.Яана даа

      Хариулах