ОХУ-д ахуйн хий дахин дэлбэрчээ

Twitter Print
2019 оны 01-р сар 14-нд 17:59 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ростов мужийн Шахты хотын байранд ахуйн хий дэлбэрсний улмаас нэг хүн нас барж, тус байрны 8 болон 9 дүгээр давхрын дөрвөн орон сууц сүйдсэн байна.

Тэнд нийт 16 хүн байснаас хоёр нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмнэлэгт хүргэгдсэн хоёр хүний биеийн байдал хүнд байгаа гэнэ. 

“71 тоотод 3 хүн байсан бөгөөд бид хоёр хүнийг аварсан. 67 тоотод байсан 5 хүнийг бүгдийг нь аварсан. 72 болон 68  дугаар тоотод байсан нийт 4 хүн хэрхсэнийг тодруулж байна” гэж ОХУ-ын Онцгой байдлын яам мэдээлжээ.

Дэлбэрэлт болсон байрнаас 140 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

ОХУ-ын Челябинск мужийн Магнитогорск хотын олон давхар орон сууцанд ахуйн хий дэлбэрсний улмаас 39 хүн амиа алдсан харамсалтай хэрэг өмнө нь гарсан билээ. Энэ осол өнгөрсөн 12 дугаар сарын 31-нд болсон юм.  

montsame.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.