Идэр чийрэг залуус хоолой нь улайж, халуурсны төлөө түргэн дуудна...

Twitter Print
2019 оны 01-р сар 14-нд 13:46 цагт
Мэдээний зураг,

29, 30, 35, 45 настай хүмүүс орой эд ачааллын үеэр зөвхөн ханиад хүрч, халуурахаараа 103 дуудмааргүй байх юм. Халуураад, бүх бие янгинаж өвдөөд “үхлээ” гэж дуудлага өгнө, дуудлага ихтэй байгаа та ингээрэй, тэгээрэй гээд зөвлөхөөр 0-5 насныхан хүн, би тэгээд хүн биш үү гэж уцаарлана. Та нар 5 цагаас хойш дуудлага өгөхөөр ирж үзэх ёстой биз дээ, тангараг өргөө биз дээ гэж дарамтлана.

Ар араасаа үргэлжилсэн дуудлага дундуур айлд яваад орохоор ид хийж бүтээгээд, сурч хөгжижг хөдөлмөрлөж байх насны идэр чийрэг 27-той залуу хоолой нь улайгаад халуурсны төлөө түргэн дуудсанд нүдэндээ итгэсэнгүй, асуумжийг нь авахаар 3 хоног зовиурласан, ажилтай, өрхийн эмнэлэг очер ихтэй, үзүүлээгүй гэсэн хайхрамжгүй тайлбар өгч зогсоно.

Ийм насны хүмүүс байж хоолойгоо ч тамединаар зайлж мэдэхгүй. Тэр нэг бор өнгөтэй юмыг сайн гэдийж байгаад цагаан өнгөтэй болтол нь зайлна шүү дээ, найзуудаа. Вирусын гаралтай ханиаданд антибиотик уухгүй ээ! Тэрний оронд хувийн ариун цэврээ сайн сахь! Дулаал! Дулаахан яв, малгайгаа өмс, маскаа зүү! Бэлэн болгосон бүтээгдэхүүн авч хооллохгүй, шөл устай шим шүүстэй хоол ундаа хийгээд идэж, уу! Зүгээр л буцалсан бүлээн ус сайн уу! Янз бүрийн өнгөтэй, чихрээр зодсон ундаа ус битгий уу! Зүгээр усаа л уу! Дасгал хөдөлгөөн хийж хөлсөө гарга!

Та нар чинь одоо амьдрал дээр энэ байтугай юмтай алалцаж байх ёстой биз дээ! Ганц ханиадны вирустай ч "алалцаж" мэдэхгүй.

Энэ хүйтэнд, энэ утаан дунд хэн ч өвдөнө. Аль болох урьдчилан сэргийл. Эрт дээр нь энгийн арга хэмжээ аваад битгий хүндрүүл. 

Чиний эрүүл мэнд чиний хариуцлага шүү дээ. Бүр болохгүй бол очоод үзүүл. Чиний халууныг буулгахаар түргэнийхэн түгжрэлд орон явж байхад цаана нь зайлшгүй түргэн тусламж шаардлагатай нэгэн цаг муниттай тэмцэлдэн хүлээж байгааг ухаар…

Түргэний эмч

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (202.126.89.244) 2019-01-15 12:43
      • 0
      • 0

      Unen shte. Huuhed gargah durtai mortloo huuhed asarch meddeggui yum buhniig emneleg emch nart daatgaad ooroo facebookee uhaj suudag huuhnuudees ih yumgui bolj.

      Хариулах