Д.Миндиашвилийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн болно

Twitter Print
2019 оны 01-р сар 14-нд 15:26 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Красноярск хотноо энэ сарын 18-20-нд болох Дмитрий Миндиашвилийн нэрэмжит тэмцээнд манай улсаас 70 гаруй бөх хүч, ур чадвараа сорино.

Чөлөөт бөхийн нэрт дасгалжуулагч Д.Миндиашвили нь олимп, дэлхийн аварга алдарт бөх Иван Ярыгин, Бувайсар Сайтиев, Адам Сайтиев, Виктор Алексеев, Ахмед Атавов тэргүүтэй дэлхийд танигдсан олон шилдэг тамирчдын анхны багш юм.

Мөн ОХУ-ын чөлөөт бөхийн холбоо энэ тэмцээнээс долоо хоногийн дараа болох Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гран при”-д дээрх Д.Миндиашвилийн тэмцээнд түрүүлсэн бөхчүүдийг оролцуулахаар шийдвэрлэжээ.

Манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлагаар гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Т.Түвшинтулга, Д.Хүдэрбулга, О.Үйтүмэн, Ө.Батзул, Б.Нэмэхбаяр, Б.Батмагнай, Н.Лхамгармаа, Г.Шижир, Г.Отгонбаатар, Б.Хаш-Эрдэнэ, Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Б.Бямбадорж, Г.Ганхуяг тэргүүтэй бөхчүүд зодоглохоор бэлтгэлээ базааж байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.