Даамын насанд хүрэгчдийн УАШТ-ий хагас шигшээ өндөрлөлөө

Twitter Print
2019 оны 01-р сар 14-нд 12:56 цагт
Мэдээний зураг,

Даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн энэ сарын 11-13-ны өдрүүдэд "Роял" олон улсын дээд сургууль дээр боллоо.

Энэ тэмцээнд 15 аймаг, 6 дүүрэг, 18 клуб, сургууль, байгууллагын эрэгтэй 153, эмэгтэй 62 даамчин өрсөлдөв. Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдийн ангилалд "Дебют" клубийн тамирчин, спортын мастер П.Эрхэмбилэг 15 оноогоор тэргүүлж, ОУИМ Г.Ганжаргал (Баянзүрх дүүрэг), спортын мастер Б.Пүрэвбаатар (48-р сургууль) нар тус бүр 14 оноогоор удаалав. Тэмцээний эмэгтэй ангилалд "Алтан хүү" клубийн даамчин ДДХМ Э.Хүслэн 16 оноогоор аваргалж, спортын мастер Б.Мишээл (84-р сургууль), ОУИМ М.Нямжаргал ("Говь-Хангай" мебель) нар тус бүр 13 оноогоор удааллаа.

Тус тэмцээнээс Б.Түвшин (Дорноговь), А.Дашчирэв (Хан-Уул дүүрэг), Б.Есүй (Монгени), Н.Лхагвадолгор (Шинэ Монгол) нар спортын мастер цолны болзол хангасан байна. Тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангилалд тус бүр эхний 9 байр эзэлсэн тамирчид ирэх дөрөвдүгээр сарын сүүлчээр зохиогдох улсын аваргын шигшээ тэмцээнд оролцох эрхийг авчээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.