Үс уналт ба витамины дутагдал

Twitter Print
2019 оны 01-р сар 14-нд 11:19 цагт
Мэдээний зураг,

Үс унах бас нэгэн шалтгаан бол витамин дутагдал юм. Бие махбодид ямар нэгэн асуудал байгаа бол байнга дохио өгдөг, яг л машин шиг.

Бид машиндаа үнэтэй тос масло хийдэг хирнээ өөрсдийн бие махбодид шаардлагатай амин дэмийг бүрэн өгч чадахгүй байна. Дотоод тэнцвэрт байдлыг хангахын тулд өөрийгөө чагнаж сурах. Тэнцвэргүй, чанаргүй хоол хүнс эсвэл хоолны чанд дэглэм зэрэг нь амин дэмийн дутагдалд хүргэж байгааг анхаарах хэрэгтэй.

Өөрт хэрэгтэй амин дэмээ авахгүй бол өвчин тусахгүй гэхдээ өвчинд хүрэх замаа зассаар байна гэж эмч нар хэлдэг билээ. Бие организмд тэжээллэг бодисууд дутагдаснаар үс унаж эрт халзарч эхэлдэг.

Амин дэмийн дутагдлаас болж үс унахад хэрэгцээт зүйлийг нэмж уух шаардлага гарна.Хүнсээр дамжуулан төдийлөн нөхөгдөхгүй тул тусгай найрлага бүхий үс бэхжүүлэх болон унахаас сэргийлсэн нийлмэл найрлагатай бэлдмэлүүд бий.

Биотин халзрахаас сэргийлэхэд туслана.

В бүлгийн витаминууд, үсний бат бэх чанар, ургалтыг дэмжинэ.

Ретинол (А витамин) гялалзуулна. 

Аскорбины хүчил (С витамин) үсний уутанцарыг хамгаалах. 

Е витамин үс унахаас сэргийлэх бас урт үсийг арчилахад зайлшгүй хэрэгтэй. 

Удамшилтай  холбоотой үс ихээр унах шалтгаантай бол фолийн хүчил ихээр агуулсан хоол хүнсийг түлхүү хэрэглээрэй.

Фолийн хүчил нь үс төдийгүй хумсийг сайн бэхжүүлнэ. 

Инозитол буюу В8 витамин нь анти оксидант бөгөөд холестерин бууруулах, үс хумсны ургалт дэмжих үйлчилгээтэй. 

Омега 3 хүчлүүд нь үсийг эрүүл байлгаж, хуурайших хугарахаас сэргийлнэ.

Үс бол онцгой арчилгаа шаарддаг. Цаг агаарын байдал, хамаагүй ширүүн самнах ч нөлөөлнө. Хэрэгцээтэй үед нь нэн шаардлагатай витаминыг хангалттай хэрэглэх нь зөв юм аа.

Эх сурвалж: Завгүй салон 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.