Амжилттай эмэгтэйн 11 дадал

Twitter Print
2019 оны 06-р сар 05-нд 09:22 цагт
Мэдээний зураг,

“Define success on your own terms, achieve it by your own rules,

and build a life you’re proud to live.”

Амжилтаа өөрийн нөхцөл байдалд тодорхойл, түүндээ өөрийн

дүрмээр хүр, өөрөө бахархахаар амьдралыг босго. 

~ Anne Sweeney

Амжилт гэдэг нь хүн бүрийн хувьд өөр ойлголт байдаг, гэхдээ юу ч байлаа гэсэн амжилтанд хүрэхэд маш их хөдөлмөр, хатуужил, тэвчээр шаарддаг. Амжилттай эмэгтэй зүгээр л нэг өглөө сэрээд л бүх зүйлтэй болчихдоггүй, тэд зорилгодоо хүрэхийн тулд хөлс, хүч, нулимс бүхнээ зориулдаг. Амжилттай хүмүүсийн хувьд үр дүнд хүрдэг түгээмэл хэдэн дадал байдаг. Хэрвээ та өөрийн амьдралыг илүү элбэг хангалуун болгохыг хүсдэг бол амжилттай эмэгтэйн дараах дадлуудыг мөрдөөрэй.

АМЖИЛТТАЙ ЭМЭГТЭЙН 11 ДАДАЛ:

1. ТЭД ӨӨРСДИЙН БОЛОВСРОЛДОО АНХААРДАГ

Амжилттай эмэгтай боловсрол бол хүч гэдгийг мэддэг. Энэ нь зөвхөн сургуулиас мэдлэгийг авна гэсэн үг биш, энэ нь амьдрал өөрөө жинхэнэ мэдлэг байдаг. Амжилттай эмэгтэй санхүү, хөрөнгийн зах зээл, болон бусад амжилтанд хүрэх чухал фактуудыг сурахад цаг гаргадаг. Тэд илүү их мэдлэг олж авах, өөрсдийн мөрөөдөлдөө хүрэх хөшүүрэг болгох үүднээс өөрсдийн ихэнх чөлөөт цагаа сурахад зарцуулдаг байна.

2. ТЭД ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛООД, ТҮҮНДЭЭ ХҮРЭХ ГЭЖ ХАМГИЙН САЙНААРАА ХИЧЭЭДЭГ

Зорилго нь том жижиг байхаас үл хамааран тэд хамгийн сайнаараа хичээдэг. Мэдээж эхлээд жижиг зорилгуудаас эхэлнэ, тэгээд түүндээ хүрэнгүүд томоохон зорилгуудыг өөртөө тавьдаг.  Таны хаашаа явж байгаа зүг чигийг өгдөг учраас зорилгоо тодорхойлох маш чухал байдаг. Зорилгодоо нэгэнт хүрсэн бол амжилттай эмэгтэй түүнийгээ бас тэмдэглэдэг. Яагаад гэвэл түүний хичээл зүтгэл түнийг мөрөөдлийг бодит болгосон учраас. 

3. АМЖИЛТТАЙ ЭМЭГТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ САЙТАЙ БАЙДАГ

Өдөрт хийх зүйлээ бичих болон зохион байгуулалт сайтай хандлагаа хадгалах нь амжилттай эмэгтэйд чухал байдаг. Мэргэжлийн тэмдэглэл хөтлөх талаар илтгэдэг Neen James өөрийн дадлыг хуваалцахдаа "Миний амжилтын хамгийн 1 номерийн дадал бол өглөө бүр хамгийн чухал гэж үзсэн, юу ч болсон хийх ёстой 3 зүйлээ тодорхойлж бичихэд 15 минутаа зориулдаг, би үүнийгээ өглөө бүр хийдэг.  Өнөөдөр миний хийх зүйлсийн жагсаалт 1, 2 ,3....."  гэж бичдэг гэжээ.  Ямар нэгэн юмыг эхлэхээсээ өмнө бүгдийг зохион байгуулсан байх ёстой. Эмх замбараагүй ажлын байр эмх замбараагүй сэтгэлгээнд хүргэнэ. Өөрөөр хэлбэл та зорилгоо тодоор харж чадахгүй гэсэн үг. 

4. ТЭДНИЙГ ДЭМЖИХ СИСТЕМ БАЙДАГ

Ямар ч хүчтэй эмэгтэй амьдралын тойрогт барьц алдах нь бий. Заримдаа мэдрэлийн ядаргаанд хүргэмээр маш олон үүрэг хариуцлага, даалгавраа тэнцвэртэй авч явах нь тэдний хувьд асуудал байдаг. Тиймээс өөрийнх нь стрессийг удирдахад туслах, халамжлах гэр бүл, найз нөхөдтэйгөө үргэлж холбоотой байдаг. 

5. ТЭД АЖИЛ АМЬДРАЛЫН ТОГТСОН ХУВААРЬТАЙ БАЙДАГ

Амжилттай эмэгтэй өөрийн амрах цагаа ажлаасаа тусдаа байгаа эсэхэд анхаардаг. Өөрөөр хэлбэл өдрийн туршид цагаа төлөвлөн, ажлаа дуусангуут өөрт чухал дараагийн зүйлд цагаа зарцуулдаг. Тэд gym явах, хүнсээ цуглуулах, найз нөхөдтэйгөө уулзах гм-д яг цаг гаргадаг байна. Ажил амралтын хуваарьтай байх нь амжилтанд хүрэхэд чухал хүчин зүйл байдаг. Учир нь энэ нь зорилгодоо хүрэхэд таны өдөр ямар байх, юу хийх ёстойг хэлж байдаг.

6. ТЭД ӨӨРСДИЙГӨӨ СОРЬДОГ

Амжилттай эмэгтэй бүтэлгүйтсэн ч гэсэн зорилгодоо хүрэх зүг явсаар байдаг. Тэд бүтэлгүйтэл бол өсөж хөгжих гол үндэс гэдгийг ойлгосон байдаг, энэгүйгээр тэд алдаанаасаа сурч чадахгүй гэдгийг мэддэг. Алдаа тэднийг болих эсвэл буцах шалтгаан болдоггүй, тэд өөрсөддөө өндөр босго тавьж, түүнийгээ давснаар нь тэд аз жаргалтай, мөн сэтгэлийн хаттай, хүчтэй болдог байна..

7. ТЭД ӨӨРТӨӨ ЦАГ ГАРГАДАГ

Бидний дунд байгаа ажлын хэнээтэй хүмүүсийн хувьд ч амрах цаг хэрэгтэй байдаг. Тиймээс амжилттай эмэгтэй өөрийн завгүй ажлын хуваарьдаа амрах цагийг оруулдаг. Иога, бясалгал, дугуй унах, зураг зурах будах гэх мэтээр өөрийгөө халамжлах, хайрлах нь тэдний хувьд эн тэргүүнд тавих зүйлүүд байдаг.

8. АМЖИЛТТАЙ ЭМЭГТЭЙ ШИНЭ ЗҮЙЛИЙГ ОРОЛДДОГ

Шинэ газар хооллох ч юмуу, ажил руугаа өөр замаар явах гм ээр амьдралаа сонирхолтой болгох зүйлийг ямар нэгэн байдлаар хийсээр байдаг. Өөр зүйл хийх нь амьдралыг амттай болгодог гэдгийг тэд мэддэг. Мэдэхгүй зүйл гараад ирвэл түүнийг хайрцагнаас гадуур гарах боломж, дохио гэж хардаг байна. 

9. ӨӨРИЙГӨӨ БУСАДТАЙ ХАРЬЦУУЛДАГГҮЙ

Өөр эмэгтэйчүүдийг өрсөлдөгч гэж харахаас илүү амжилттай эмэгтэй тэднийг бизнесийн хамтрагч, найзууд гэж хардаг. Бусдыг өөртэйгөө харьцуулах нь ямар ч утгагүй зүйл гэж үздэг бөгөөд харин үүнийн оронд хамтрах нь ашигтай гэж хардаг байна. Бусдыг чадварыг өөрийгөө хөшүүрэгдэх гол зэвсэг гэж эерэг өнцгөөс харж эн тэнцүүгээр өөрийг шугам дээр баттай үлддэг. 

10. ТЭД БУСДАД ТУСАЛЖ ЭЕЛДЭГ ХАНДДАГ

Амжилттай яваа эмэгтэйчүүд бусдад туслах ёстой, багаараа ажиллах нь нэг хүнээс хамаагүй илүү гэдгийг мэддэг. Өөрөөр хэлбэл урагшаа явахын тулд бусдад туслах хэрэгтэй байдаг. Бусадад тусалсан тус нь өөрсдийнх амьдралд буцаад ирдэг учраас бусдад туслах боломжит арга замуудаа өргөжүүлж байдаг.

11. ХЭЦҮҮ ЦАГ ҮЕД Ч ТЭД ИНЭЭМСЭГЛЭДЭГ

Өдөр бүр сайхан байхгүй нь ойлгомжтой, гэхдээ энэ чинь ертөнцийн төгсгөл биш шүү дээ. Амжилттай эмэгтэй аль болох боломжоороо эерэг хандлагаа хадгалж байдаг, учир нь эрүүл оюун ухаан тэдний зорилгодоо хүрэх гол түлхүүр гэдгийг ойлгосон байдаг. 

Чагнаадоржийн Оюунцэнд

Шинэ Зеланд улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.