Залбирал цусны бүтцийг өөрчилдөг болохыг эрдэмтэд тогтоожээ

Twitter Print
2019 оны 03-р сар 13-нд 09:08 цагт
Мэдээний зураг,

Маань тарни унших, залбирах нь цусны бүтцийг өөрчилдөг болохыг Ужгород хотын үндэсний их сургуулийн доцент, анагаах ухааны доктор, Украйны гавъяат зохион бүтээгч, гомеопат судлаач Михаил Лазорик, оюутнуудын хамт томоохон судалгаа явуулснаар, шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоон, патентжуулсан байна.

Сүм хийд дотор, хүмүүсийн сэтгэл нь амарлингуй болж, хөнгөрдөг гэж олон хүмүүс ярьдаг. Судалгаанд, эмч, хуульч, ердийн ажилчин гэсэн янз бүрийн нийгмийн давхаргын өвчтэй голдуу хүмүүсийг хамруулсан бөгөөд сүмд мөргөж залбирахаар орохоос нь өмнө цусны шинжилгээ авч гарч ирэхэд нь мөн давтан шинжилгээ авах, мөн судалгаанд хамрагдаж буй бусад хүмүүсийг, дэргэдээ 15-20 минут дотроо залбируулах үйлдэл хийлгэсний дараа шинжилгээ авах маягаар, баталгаатай үр дүнд хүрэхийн тулд, урт хугацааны туршилт явуулжээ.

Цусны шинжилгээний хариултуудыг харьцуулан үзэхэд, маань тарни унших, мөргөх залбирах нь хүчтэй үр дүнтэй үйлчлэл үзүүлдэг болох нь илэрсэн бөгөөд шинжилгээний сөрөг үзүүлэлтүүдийн тоон утга 2-6 дахин буурдаг болох нь харагджээ. 
Үүнийг, бие организм дахь өвчлүүлэгч үрэвслүүдийн идэвхжилийг залбирал, мөргөл дардаг болохыг харуулж байна гэж тайлбарлажээ. 

Мөн, залбирал, мөргөлийг хүмүүсийг мунхруулагч хар тамхи гэж үздэг үзлийг няцаах хэмжээний судалгаа болсон гэж үзсэн бөгөөд маань тарни унших, залбирал мөргөл үйлдэх үед, ухамсар, хараа, сонсгол, үг ярианы аппаратууд зэрэг ажиллаж, мөн авианы хэлбэлзэл нь бие организмд эерэгээр нөлөөлдөг болохыг нотолжээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.170.215) 2019-03-13 10:33
      • 0
      • 0

      Гайхалтай сайхан судалгаа болж дээ. Үгүйсгэгч оркуудад одоо сүсэгтэй болж залбирахаас өөр зам үлдэхгүй. Эсвэл доошоо унах, эсвэл өөрийгөө сайн тийш нь чиглүүлж засч залруулах. Үүний тулд л Бурханы сургаал оршиж байгаа ба хамгийн шинжлэх ухаанч сургаал гэж Багш маань хэлдэг. Үүний баталгаа ингээд гарч ирлээ дээ.

      Хариулах