М.Энхболд жагсаал, цуглаанаар УИХ-ын даргыг огцруулах нь хууль бус тул албан тушаалаа өгөхгүй гэлээ

Twitter Print
2019 оны 01-р сар 10-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

"МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал зохион байгуулж буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Нямбаатар нарыг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын талаар жагсаал зохион байгуулагч гишүүд мэдээлэл хийв. Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн, “М.Энхболд дарга жагсаал, цуглаанаар УИХ-ын даргыг огцруулах нь Үндсэн хуулийн бус замаар төрийн эрх авах оролдлого тул албан тушаалаа өгөхгүй гэсэн тайлбар өгсөн. Мөн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлангаа өгөхөөр оролдсоныг бид хүлээн авахаас татгалзлаа. Одооноос бид төв талбайд 50 гэр барьж хугацаагүй суулт зарлах болно. Хэрэв УИХ-ын дарга огцрохгүй бол өлсгөлөн зарлана. Үүний өмнө Үндэсний аюулгүй байдлын гишүүд буюу Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартай уулзана” гэлээ.

Мөн УИХ-ын даргыг огцруулахаар төв талбайд цугласан иргэдийг үймээн самуунд турхирах магадлал байгааг жагсаал зохион байгуулагчид хэлээд иргэдийг өдөөн хатгалагад автахгүй байхыг уриалсан юм.

УИХ-ын гишүүн Л.Болд "Бидний таван гишүүн уг жагсаал цуглааныг зохион байгуулах зөвшөөрлийг авахдаа маш их хариуцлагыг хүлээсэн. 12 дугаар сарын 27-ны өдөр бид маш тайван жагсаж, тарсан. Монголчууд бид тайван замаар нийгмээ өөрчлөх хувьсгалыг хийж чаддаг гэдгийг харуулах замын эхлэлийг тавьж чадсан. Бид жагсаал, цуглаанаа маш эмх цэгцтэй, дэс дараатай, ойлгомжтой, хүчирхийлэлгүй, өдөөн хатгалтгүй зохион байгуулсан. Бид жагсаалд оролцогч хүмүүсийг гурван удаагийн шат дамжлагаар шалгаж байж жагсаалд нэгтгэсэн. Бид жагсаал цуглаанаа энэ цаг мөчид дуусгах төлөвлөгөөтэй байсан. Ордноос хариу хүлээж байсан. Хариу өгөхгүй бол 200 гэр бариад хугацаагүй суулт зарлаж иргэдээс гарын үсэг цуглуулах гэх мат ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байсан. Цуглаан, жагсаал дуусахын үед УИХ-ын дарга М.Энхболд бидэнтэй уулзах саналыг тавьсан. Бидэнд хариу өгье гэсэн. Энэ үед жагсагчдад бага ч болов итгэл найдвар төрсөн. Бидний тайван, аюулгүй жагсах төлөвлөгөөг алдагдуулж байгаа юм байна. Сая хийсэн уулзалтаар Та нар шиг юмнууд үүнийг шийддэггүй юм гээд 30 хуудас бүхий өнгөрсөн хугацааныхаа ажлын тайланг өгч байна. Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарын гишүүд хүмүүс цуглуулж жагсагчдын эсрэг турхирч ард түмнийг мөргөлдүүлэх гэж байна. Цэргийн хүч бэлдсэн байна. Ард түмний эсэргүүцлийг цус урсгаж дарах нь ойлгомжтой боллоо. Бид үймээн, самуун мөргөлдөөн рүү уриалаагүй шүү. Одоо бид жагсаалыг хяналтаас алдсан. УИХ-ын дарга огцрохгүй гэх хариуг өглөө. 40-50 мянган хүн үүнд ямар хариу үзүүлэхийг мэдэхгүй байна. Бид иргэдэд М.Энхболдын хариултыг дамжуулна. Үүний цаадах бүх үйл ажиллагааны хариуцлагыг УИХ-ын дарга М.Энхболд үүрнэ шүү. Монголын түүхэнд хар толбо үлдээж, хоёр дахь 7 сарын 1-ныг бэлдэж байгаад маш их харамсаж байна” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "УИХ-ын дарга ажлаа өгөхгүй гэдгээ хэллээ. Жагсагчдад тайлбар бэлдсэн байна. Ард түмэн гадаа олуулаа цугларсныг мэдрээгүй сууж байна. Сая ороод уулзахад бидний дунд нэлээд халуухан маргаан боллоо. Ард түмний хилэнг тоохгүй байгаа түүхэн алдааг гаргалаа. Бид одоо гарч УИХ-ын даргын хэлснийг иргэддээ хэлнэ. 40-50 гэр барьж хугацаагүй суулт руу орохоос өөр гарцгүй боллоо. Үүний дараа УИХ-ын дарга огцрохгүй бол УИХ-ын гишүүд бид манлайлж өлсгөлөн зарлах болно. Олон нийт бидний тэмцлийг ойлгож дэмжихийг хүсч байна. Эмх замбараагүй байдал үүсгэхгүй. Олон жилийн хугацаанд жагсан цуглах эрхээ алдсан байсан Монголчууд өнөөдөр сэрлээ. МАНАН бүлэглэлийнхэн үүнд дургүй байх нь ойлгомжтой. М.Энхболд гэдэг хүнд ард түмнээ гэсэн сэтгэл зүрх байхгүй хүйтэн төмөр зүрх сэтгэлтэй хүн юм байна.АН-ын С.Эрдэнэ дарга болон зарим улстөрчид үймээн самуун гаргах бэлтгэл ажлыг хийж байж магадгүй байна. Гэхдээ энэ нь биелэлээ олохгүй байх. Иргэд ялгаж салгах ухамсартай болсон. Одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдах ёстой" гэв. 

Дээрх гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй мөн уулзсан юм. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор 16.30 цагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдах тов зарлаад байна.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Jiriin Irgen

      (107.72.162.116) 2019-01-11 14:31
      • 0
      • 0

      Ene dor setgegdel bichsen hymyysiig erdoo ch oilgohgyi um Ard tymnii amidral yaj yduurch torson eh orondoo bool met amidarch bgaagg harahgyi bgaa um bh daa Shyyh prokuror n ard tymniihee tald yilchlehgyi talhaa tallaj mahaa gramlaj avch idej bna Tegvel Ene manangiin tolgoilogch yaj baysan bh ve Hymyys mini staling Stalingaaraa ingej tasarhai amidarch 300 terbumiin horongotoi bolj chadah uu Ard tymnen yneheer tyildaj ydarch bna Hort havdart bariulj yhtlee hort utaand uuj yhtlee shyy dee Ail bolgon l 1-2 hyn ymarvaa negen havdartai emchlyyle geheer mongogyi l bna Tegvel sayhan bidnii ijil yvsan manangiin gishyyn Monhbat yaj bayjsan bh ve Zovhon ednii neg n gehed l Ene

      Хариулах

    • иргэн

      (103.10.22.75) 2019-01-11 07:04
      • 0
      • 0

      энэ цаг үед болж байгаа зүйл бол хийрхсэн улс төрчдийн хөөрлийг дагасан хэдэн хүний цуглараан. нийт ард түмэн арай холч дөмгийг бодож суугаа тэд босвол эд усанд үйх зомгол болно. улс төрчид улс төрийн шоу хийж тэрийг нь даган шогшохоо больцгоо. тэмцлийг цэвэр ард түмэн хийх ёстой алиа салбадай нар биш

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.110) 2019-01-10 15:37
      • 0
      • 0

      Батзандан мэтийн хүн хогнуудын хийрхэлийн гайгаар 7 сарын 01 олон амь үрэгдсэн. Одоо Хүрэлсүх Женко нарын захиалгаар энэ далжигаруудын захиалгат үймээнээр юу гарахыг хэн ч таашгүй. Энэ далжигарууд хариуцлагаас бултах зүйл ярихгүй ээ. Энэ улсад хууль ёс мөрдөхгүй бол хэн нэгэн хэсэг бүлгээрээ дураараа авирлавал монгол улс байхгүй болно. Хуулиа дагах Энхболдын шийдвэр зөв. Энэ 5 УИХ даа суугаад хуулийн өөрчлөлтөө батлаад л Энхболдоос ажлаа ав. Ингэж хэлэлцэж хууль ном батал гэж сонгосон болохоос ард иргэдийг гудманд гаргаж цөөхөн монголчуудыг эвийг эвд гэж сонгоогүй байлтай.

      Хариулах

    • Зочин

      (66.181.187.126) 2019-01-10 15:17
      • 0
      • 1

      Энхболд даргын жагсаал цуглаан хийгээд л ИХ-ын дарга болон төрийн дэнд албан тушаалтанг авч хаядаг буруу жишиг тогтоохгүй гээд байгаа нь зөв шүү дээ. Ингэснээр монгол төрийн дархлаа суларч хэн дуртай эрх мэдэлтэй хөрөнгөтэй нь монголын төрөөр тоглож эхэлнэ шүү дээ. Бүх юм хуулийнхаа дагуу л байг л дээ. Харин хуулиа улам боловсронгуй болгох хэрэгтэй.

      Хариулах