
Аливаа хувь хүн бага орлоготой, боловсрол нимгэн байх тусам тамхи татах магадлал өндөр болохыг судалгаагаар тогтоожээ.
АНУ-ын Вашингтоны их сургуулийн Эрүүл мэндийн үнэлгээ судалгааны төв 1996-2014 оны хооронд хийсэн тамхидалттай холбоотой судалгааны материалуудад дахин шинжилгээ хийсний дүнд нийгмийн бага, дунд, өндөр орлоготой иргэдийн тамхи татах байдал ихээхэн ялгаатай болохыг олж тогтоожээ. Судалгааны хугацаанд буюу 1996-2014 оны хооронд өндөр орлоготой хүмүүсийн тамхи татах байдал эрс багасаж байсан бол бага орлоготой хүмүүс урьдын адил тамхи татсаар байжээ.
Түүнчлэн Вашингтон муж улсын өндөр орлоготой арван хүн тутмын нэг нь тамхи татдаг бол Кентакки муж улсын зүүн хэсгийн бага орлоготой арван хүн тутмын дөрөв нь тамхи татдаг болохыг харуулсан судалгаа байдаг аж.
1960-аад онд АНУ-ын нийгмийн дэд давхаргынхан дунд тамхи татах зуршил газар аван өргөжиж, тус улсын нийт эрчүүдийн тал хувь, эмэгтэйчүүдийн гуравны нэг хувь тамхи татаж байв. Харин тамхи олон төрлийн өвчин үүсгэдэг болохыг шинжлэх ухаан нотлоод эхлэхтэй зэрэг тамхидалт нийгмийн баян, сэхээтний давхаргаас ядуу буурай хэсэг рүү шилжиж эхэлжээ.
www.mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.